Халифийн вант улсын тэргүүн шүүмжлэлд өртөв
Иракийн хэт даврагч Халифийн вант улсын тэргүүн Абу Вакр-аль Багхади анх удаагаа олны өмнө гарч илтгэл тавьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр Иракийн Ерөнхийлөгч Жаляль Талабанид хандаж мэдэгдэл хийсэн байна.
Багхади хэлэхдээ “Ирак сүүлийн үед АНУ-тай учир ургуулж байна. Обама болон түүний нөхөд Иракийн газар нутагт тусламжаар нуугдсан эзэрхийлэл явуулахыг оролдож байх шиг. АНУ-ын соёл, Обамагийн ухуулга сурталчилгаа Иракт хэрэггүй. Гадны соёл ч хэрэггүй. Гадаадын чамин эд зүйлс шашинтай минь зөрчилдөх болно. Ерөнхийлөгч та Иракийн Засгийн газар болон Батлан хамгаалах, армийн эрх мэдлийг надад өгвөл халдлага, түрэмгийллээ зогсоох болно. Татгалзвал гэмгүй номхон иргэдийг хөнөөх болно” гэж мэдэгджээ.
Хамгийн сонирхолтой нь Абу Вакр-аль Багхади дайчид болон дагагч нартаа ийнхүү илтгэл тавих үедаа “Omega” брэндийн бугуйн цаг зүүсэн байжээ. Уг цаг нь 2005 онд худалдаанд гарсан бөгөөд 160 мянган ам.долларын үнэтэй аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Тэрбээр ард түмэн, дайчнаа гадны соёлд автахыг хориглож байгаа ч өөрөө дэлхийн тансаг чамин брэндийг нэлээдгүй сонирхдог бололтой” хэмээн жиргэжээ.
Энэхүү жиргээний дараа Ерөнхийлөгчийг 2.7 сая болжмор дагаж, Абу Вакр-аль Багхадиг “Арчаагүй дорой амьтан”, “Иракийн гутамшиг” хэмээн шүүмжилжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ