Байнгын хороод ажлаа тайлагнана
Улсын Их Хурлын хавар, намрын ээлжит чуулган завсарласны дараа Байнгын хороод ажлаа тайлагнадаг.
а
Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр Төрийн ордны Г танхимд 11.00 цагт ажлаа тайлагнах бол Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хороо 11:30 цагт чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа тавих юм байна.
а
Харин маргааш 11.00 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнахаар төлөвлөжээ. Өнгөрсөн долоо хоногт Өргөдлийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороод ажлаа тайлагнасан.
а
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ