Хүчингийн хэрэг үйлдэхийг завдсан этгээдэд тусгай өмсгөл өмсүүлнэ
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хүчингийн хэрэг үйлдэхийг завдаж, үйлдэл дээрээ баригдсан гэмт этгээдэд тусгай өмсгөл өмсүүлэх шийдвэр гаргасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Мөн хүчингийн хэрэг үйлдсэн хүмүүсийг бүх насаар хорих санал гаргасан ч Засгийн газрын гишүүдийн эсэргүүцэлтэй нүүр тулсан тухай “India post” өнөөдрийн дугаартаа бичжээ.
Хүчингийн хэрэг үйлдэхээр санаархсан гэмт этгээдүүдэд нас, шашин шүтлэг, арьс өнгө хамаарахгүйгээр бүгдэд нь дээгүүрээ улбар шар, доогуураа цэнхэр өнгийн хувцсаар жигдрүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн тэдний баруун хөлд нь байршил тогтоох төхөөрөмж суурилуулахаар болсон аж. Ерөнхий сайд “Охидыг гомдоодог тэр бүлэг хүмүүс бусдаас онцгой харагдах хэрэгтэй. Тэгэж л байж Энэтхэг цэвэрших болно” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ