Канцлер Хятадад ирэв
Германы Канцлер Ангелиа Маркель Хятад улсад гурван хоногийн хугацаатай хийх төрийн айчлалаа эхлүүлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Канцлерийг тус улсын Ерөнхий сайд Ли Көцян болон Бээжин дэх Германы элчин сайд Макс Эдин нар хүлээн авч, Германы 150 гаруй компани үйл ажиллагаагаа явуулдаг Хятадын зүүн өмнөд хэсэгт байрлах Сычуан мужид очжээ.
5
Ангелиа Маркель 2005 онд Бээжин хотод өмнөх төрийн тэргүүн Ху Жинтаогийн урилгаар анх удаагаа айлчилж байсан юм. Канцлер маргааш Ерөнхийлөгч Си Жинпинтэй уулзаж, дэлхийн эдийн засаг болон уур амьсгалын өөрчлөлтийн тухай ярилцахаас гадна Бээжингийн их сургуулийн оюутнуудад илтгэл тавихаар болсон байна.
5
Ерөнхийлөгч Си Жинпин ирэх оны эхээр Герман улсад төрийн айлчлал хийнэ гэж “Синьхуа” агентлаг уламжлав.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ