Цагдаагийн алба хаагчид 10 настай хүүг аварчээ
Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт айлын тагтнаас хүүхэд өөрийгөө боосон байдалтай зүүгдэж байна гэсэн мэдээлэл өнгөрөгч долоо хоногийн бямба гаригийн 18.30 цагт цагдаагийн байгууллагад иржээ.
х
Дуудлагын дагуу ХЖА дэслэгч Б.Мөнхжаргал, ахлах ахлагч Ө.Батбаатар нар шуурхай очиж шалгахад 10 настай хүүхэд олсоор цээжээ ороосон байдалтай тагтнаасаа зүүгдэж байсныг, гэрийн хаалгыг эвдэн орж амь насыг нь аварсан гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
х
Иймд эцэг, эхчүүдийг хүүхдээ гэртээ ганцааранг нь үлдээхдээ цонх, тагтаа сайтар цоожилж, аль болох харгалзах хүнтэй үлдээж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
х
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ