Обама: Би тийм муу Ерөнхийлөгч гэж үү
Америкийн Куиннипиак их сургуулиас санаачлан “АНУ-ын үе үеийн төрийн тэргүүн нараас хамгийн муу Ерөнхийлөгч хэн бэ” гэх олон нийтийн санал асуулга явуулсан билээ. Санал асуулгад оролцсон иргэдийн 24 мянга буюу 57 хувь нь өнөөгийн Ерөнхийлөгч Барак Обамаг сонгосон юм.
Иргэд түүнийг улс орны дотоод асуудалд хэтэрхий их хошуу дүрж, Америкийн иргэдийн нуруу дээр хэтэрхий их дарамт учруулж байна хэмээн буруутгасан юм. Тэгвэл Обама Нью Йорк хотноо болсон “Ираны цөмийн хөтөлбөрийн зогсоох” чуулга уулзалтын үеэр “Би тийм муу Ерөнхийлөгч гэж үү” гэж хэлжээ. Тэрбээр “АНУ-ын ард түмэн намайг одоохондоо муу гэж дүгнэж буй ч дараа нь ямар их зүйл та бүхний өмнөөс хийснийг минь мэдэх болно” гэж хэлсэн тухай “www.eonline.com” мэдээллээ.
АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жое Байден “Энэ санал хураалт Обамагийн нэр хүндэд халдах гэсэн оролдлого. Үнэн ч бай худал ч бай төрийн тэргүүн улсынхаа Ерөнхийлөгчөөр оролдох хэрэггүй” хэмээн жиргэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ