Үер усны аюулаас болгоомжил
Урин дулааны цагт ирж, иргэд, олон нийт амарч зугаалах нь ихсэж байна. Иймд иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд бороо хур ихээр орж голын усны түвшин нэмэгдсэн үед гол болон гүнзгий тогтоол усанд орохгүй байх. Архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх. Хүүхдүүдээ хараа хяналтгүй гол усруу явуулахгүй байх, бага насны хүүхдээ дагуулж яваа бол хараа хяналтандаа байлгах.
х
Нийслэлийн ногоон бүсэд зугаалахдаа гал түймрийн аюулаас сэрэмжилж асаасан гал, нурамаа бүрэн гүйцэд унтрааж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах. Авто тээврийн хэрэгслээ голын усанд оруулахгүй, угааж цэвэрлэхгүй байхыг нийслэлийн Цагдаагийн газар болон Онцгой байдлыг газраас анхааруулж байна.
а
Аюул, осол тохиолдсон үед шуурхай дуудлагын 102, 105 дугаарын утас болон БЗД-1 94945413,96167704, СХД-1 70170133, 96167707, ХУД-2 94945425, 96167710 утсаар яаралтай холбоо барина уу.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ