Леброн Жеймс, Усэйн Болт нар Неймарыг дэмжлээ
Бразилийн хөлбөмбөгч Неймар нуруундаа бэртэл авч, дэлхийн аваргаар талбайд гарах боломжгүй болсон тухай мэдээллийг дэлхий дахин харамсан хүлээн авсан. Неймарын төлөө санаа зовж, түүнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхээр дэлхийн хамгийн хурдан хүн Усэйн Болт болон NBA-гийн од Леброн Жеймс нар яарчээ. Тэд твиттертээ Неймарыг дэмжиж буйгаа илэрхийлээд хурдан эдгэхийг ерөөсөн байна.
“Неймарын гэмтлийн тухай мэдээг дуулах тун таагүй байна. Залуу минь хурдан эдгээрэй” гэж Жеймс жиргэжээ. Харин Усэйн Болт “Неймарын гэмтлийн тухай сонсох гунигтай байна. Түргэн эдгээрэй” гэж мөн твиттертээ бичжээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ