Роббен: Би энэ хөгийн ярианаас залхаж байна
Голландын довтлогч Арьен Роббен сүүлийн хэдэн хоногийн турш өөрийг нь жүжиглэж унасан тухай л ярьсаар байгаад ихэд бухимдаж яваагаа өгүүлсэн байна.
“Сүүлийн хэдэн хоногийн турш намайг хэрхэн жүжиглэж унадаг тухай л яриад байх юм. Би энэ хөгийн ярианаас залхаж байна. Намайг энд тэндээс элдвээр л хэлж, хараах юм. Гэхдээ азаар би эрүүл саруул явна. Уг нь би ганцаараа тоглолтын хувь заяаг эргүүлчих чадалтай. Гэвч надад бөмбөг тэр бүрий ирэхгүй юм. Коста-Рикагийн эсрэг тоглолтод бид нэг цул баг гэдгээ харуулж чадсан. Тим Крулын тухайд бол зөвхөн сайхан үгс л хэлж чадахаар байна” гэж Роббен мэдэгджээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ