Г.Өсөхбаяр: Дархан аварга цолоо хамгаалж явах болно
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар даян аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт Дархан аварга цолыг олголоо. Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж энэ үеэр “Энэ жил Улсын баяр наадмын тухай хуулинд өөрчлөлт орсон. Далай аварга чимгийг өөрчилсөн. Өмнө нь чимэг байсан, нэг хэсэг цол болж явсан. Үүнийг чимгээр нь үлдээх хууль гарсан юм. Ингээд Дархан аварга цолыг олгож байгаа юм” гээд эрхэм хүндтэй цолыг хүртсэн хоёр аваргадаа сайн сайхныг хүсээд Монголын нийт ард түмнээ сайхан наадахыг ерөөлөө.
5
А.Сүхбат: Дархан аварга цолны болзлыг 2004 онд хангасан
6
Дархан аварга А.Сүхбатаас сэтгэгдлийг нь сонслоо.
5
-Дархан аварга цол хүртсэнд баяр хүргье. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Дархан аварга цол хүртсэндээ баяртай байна. Би улсын баяр наадамдаа гурван удаа түрүүлж, ойн жилийн 10 даваатай наадамд түрүүлж дархан аварга цолны болзлыг 2004 онд хангасан байдаг. Энэ жил төр засаг, ард түмэн маань амжилтыг маань батлаж дархан аварга цол олгож байгаад туйлын их баяртай байна. Монгол бөхийн хөгжлийн төлөө хичээн зүтгэнээ.
5
-Энэ жилийн наадамд зодоглох уу?
-Би барилдаагүй 10-аад жил болсон байна. Хамгийн сайн багш бол өөрөө мэх, техникээ биетээр үзүүлж чаддаг багшийг хэлдэг юм гэсэн. Миний хувьд бэлтгэл сайн байгаа, шавь нартайгаа байнга барилдаж байгаа. Биеэ сайн авч яваа. Нийт ард түмэндээ баяр, наадамдаа одтой сайхан наадаарай гэж хүсэн ерөөе.
6
Г.Өсөхбаяр: Монгол бөхийн мөрөөдөж байдаг эрхэм дээд цол
5
Дархан аварга Г.Өсөхбаяраас сэтгэгдлийг нь сонслоо.
5
-Дархан аварга гэх эрхэм хүндтэй цолыг хүртлээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баяртай байна. Монголын ард түмний мянган жилийн түүхтэй үндэсний их өв, соёл болсон, монгол түмний бахархал болж байгаа монголын үндэсний бөхийн эрхэм дээд цолыг хүртсэндээ баяртай байна. Дархан аварга цол монгол бөх хүн болгоны мөрөөдөж байдаг эрхэм дээд цол. Улсын Их Хурлаар баяр наадмын хуулинд өөрчлөлт оруулж, Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаснаар энэ цолыг хүртэж байна. Сэтгэл өндөр байна. Монгол түмэндээ удахгүй болох баярын мэнд дэвшүүлье. Та бүхэн сайхан наадаарай. Дархан аварга цолоо хадгалж, хамгаалж, нэр төртэй, ёс зүйтэй, жудагтай, монгол бөхийнхөө залуучуудад үлгэр дуурайлал болж, монгол бөхийн хөгжлийн төлөө өөрийн чадах бүхнээ хийж явах болно.
5
-Энэ жил наадамд зодоглох уу. Бэлтгэл хэр байна?
-Бэлтгэл сайн байгаа. Манай бөхийн гал хотоос ойрхон амралтын газар байрлаж байна.
6
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ