Майли Сайрус нохойдоо зориулж шивээс хийлгэв

img

Дуучин Майли Сайрус өнгөрөгч дөрөвдүгээр сард авто ослоор амиа алдсан гурван настай Флоуд нохойныхоо гэгээн дурсгалд зориулж “Floyd” хэмээх шивээс хийлгэсэн тухай “Hollywoodlife.com” мэдээллээ. Дуучин бүсгүй “Bangerz” хэмээх аялан тоглолтынхоо үеэр хайртай нохойдоо хэд хэдэн дуу зориулж, “Floyd” гэх таван метрийн өндөртэй хөшөөг Нью Йорк хотод байрлах гэрийнхээ хашаанд байрлуулсан юм. Майли өчигдөр “Instagram”-даа “Хонгорхон Флоуд минь. Чинийхээ гэгээн дурсгалд зориулж шивээс хийлгэлээ. Дотны анд чамайгаа хэзээ ч мартахгүй” хэмээн бичиж зургаа байршуулсан байна. Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ