Жорж Клуни аав болно

img

Холливудын нэрт жүжигчин 52 настай Жорж Клуни ирэх есдүгээр сард найз бүсгүй Амаль Аламуддинтай хуримаа хийхээр болсон билээ.

Тэгвэл сүйт бүсгүй хуримынхаа үеэр жирэмсэн байх гэнэ. Ойрын эх сурвалжийн мэдээлснээр Амаль өдгөө гурван сартай жирэмсэн гэв. Мөн Английн “Dailymail.com” сайтад 36 настай Амаль Аламуддин өдгөө гурван сартай жирэмсэн гэж бичжээ. Тэрбээр ажлаасаа хэсэг хугацаанд чөлөө авч, Итали улсад гэр бүлийнхээ хамтаар амарч байгаа бол Клуни Лос Анжелес хотод киноны зураг авалттай байгаа аж.

Удахгүй мэндлэх хүүхэд Клуни болон Амалийн хувьд анхны хүүхэд нь бөгөөд тэд өнгөрсөн хоёрдугаар сард Ромд сүй тавьсан юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ