Ц.Бугасүрэн нарын ялыг хэвээр үлдээлээ

img

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ц.Бугасүрэн, Ш.Гантулга, Б.Гал-Эрдэнэ, Г.Сүхбаатар, Ч.Батманлай, Н.Хишигсүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр хянан хэлэлцэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хэргийг тодруулахад, Монгол Улсын аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох сонгуулийн өмнөх өдөр буюу 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүрэгт МАХН-аас нэр дэвшигч Н.Хишигсүрэн, түүний туслах Б.Гал-Эрдэнэ, Г.Сүхбаатар, Ш.Гантулга, МАН-аас нэр дэвшигч Ц.Бугасүрэн, түүний менежер Ч.Батманлай нар нь эд мөнгөөр татах, санал худалдаж авах аргаар 2.460.000 төгрөгийг сонгогчдод тараасан. АН-аас нэр дэвшигч Т.Ганболдын болон тус хорооны иргэдийн сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд санаатай саад хийсэн гэмт хэрэгт холбогдсон.

ө

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх дээрх хэргийг 2014 оны гуравдугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд Ц.Бугасүрэнд төрийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, дөрвөн сар дөрөв хоног баривчлах. Н.Хишигсүрэнд  төрийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, дөрвөн сар баривчлах, Ч.Батманлай, Г.Сүхбаатар, Б.Гал-Эрдэнэ, Ш.Гантулга нарт сонгуулийн хорооны ажиллагаанд оролцох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, гурван сар 10 хоног баривчлах ялаар тус тус шийтгэсэн юм. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх уг хэргийг 2014 оны тавдугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байжээ.

а

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ