ОХУ-ын Төрийн Думын Эдийн засгийн хорооноос Крым болон Краснодарын хязгаарт тоглоомын бүс байгуулах тухай хуулийн төслийг танилцуулсан талаар “ВВС” агентлаг мэдээллээ.
Хуулийн төсөлд “Сочи” хотноо баригдсан “Олимпстрой” байгууламжийг видео тоглоомын газар болгон ашиглах талаар дурьджээ. “Сочи”-д өвлийн олимп зохион байгуулахын тулд 50 сая ам.долларыг төсөвлөж, долоон цэнгэлдэх болон хэд хэдэн томоохон цогцолборуудыг барьсан билээ.
Харин өнөөг хүртэл уг цогцолборт ямар ч үйлчилгээний байгууллага үйл ажиллагаа явуулахгүй, улсад их хэмжээний хохирол учирч буй юм.
Тэгвэл тус цогцолборт залуусын дуртай видео тоглоомын газар болон казино ажиллуулвал, ирээдүйд “Сочи” залуусын хот болох магадлалтай хэмээжээ. Энэхүү төслийг тус улсын Ерөнхий сайд Дмитрий Медведев дэмжиж буйгаа илэрхийлж Ерөнхийлөгч В.Путинд танилцуулахаа амласан байна.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |