МАН Шинэчлэлийн салбар хороодыг байгуулав
МАН-ын Шинэчлэлийн хорооны бүрэлдэхүүн өнгөрөгч 2013 оны VII-X сар хүртэлх хугацаанд МУ-ын 21 аймаг, 75 сумын иргэдтэй уулзаж, МАН-ын Шинэчлэлийн үйл явцтай санал нэгтгэж, МАН-ын бодлого шинэчлэлийн хөтөлбөрийг боловсруулан МАН-ын 20-р хурлаар хэлэлцүүлж байсан юм.
s
Шинэчлэлийн хороодын удирдах зөвлөлөөс Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн Шинэчлэлийн хороодыг албан ёсоор байгуулж, гэрчилгээ, тамга тэмдгийг нь хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулж байна.
s
Одоогоор Баян-Өлгий аймгийн МАН-ын Шинэчлэлийн хорооны даргаар А.Эрбол, Булган аймгийн МАН-ын Шинэчлэлийн хорооны даргаар Б.Бат-Амгалан, Дорноговь аймгийн МАН-ын шинэчлэлийн хорооны даргаар С.Түмэнбаяр, Дорнод аймгийн МАН-ын шинэчлэлийн хорооны даргаар н.Амартүвшин, Дундговь аймгийн МАН-ын шинэчлэлийн хорооны даргаар С.Отгонжаргалыг тус тус томиллоо.
sa
Мөн Орхон аймгийн МАН-ын шинэчлэлийн хорооны даргаар Д.Мөнхбат, нийслэлийн Баянгол дүүргийн МАН-ын шинэчлэлийн хорооны даргаар Б.Батхүү нарыг удирдах зөвлөлийн 3-р хуралдаанаар баталж, бусад аймаг, нийслэл дүүргийн дарга нарыг 4-р хуралдаанаар хэлэлцэн сонгохоор шийдвэрлээд байна.
a
Г.Цэрэннадмид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ