“Боломжоо ашигла” төслийнхөн газартай болоход тусална
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас /НИТХ/ Баян зүрх, Хан-уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргийн газар нутаг дээрх 52 байршилд нийт 15 309 га газрыг гэр бүлийн зориулалтаар иргэнд өмчлүүлэх тогтоолыг 5 дугаар сарын 30 өдөр баталсан билээ. Энэ арга хэмжээ удаа дараа хойшлогдсоны эцэст Монголд анх удаа тусгайлан хийгдсэн программ хангамжийг ашиглан цахим хэлбэрээр зохион байгуулахаар болсон юм.
s
НИТХ-ын Тэргүүлэгчид МУ-ын иргэнд газар өмчлүүлэх хуулийн дагуу 5 дугаар зүйлийн 1.1-д заасан газар өмчлүүлэх арга хэмжээг иргэний сайн дурын үндсэн дээр, төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах зарчмыг хангах зорилгоор энэ шийдлийг сонгосон байна. Нийслэлд бүртгэлтэй иргэдийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлийг сонгох үйл ажиллагаа ирэх наймдугаар сараас эхэлнэ.
sa
Цахим хэлбэрээр зохион байгуулах журмын дагуу доорх иргэд газар өмчлөх эрхтэй болж байгаа юм.
a
1. Нийслэл дүүрэг, аймаг сумд газар өмчлөөгүй, 2013 оны 5-р сарын 30-наас өмнө Улаанбаатарын иргэн болон 1 наснаас дээш бүх насны иргэд.
2. Нийслэлийн хотод газар өмчлөөгүй тухай тодорхойлолт авсан боловч орон нутагт газар өмчлөөгүй иргэд.
3. Гадаадад амьдарч байгаа иргэд хамрагдах юм.
a
Тэгвэл Монгол Улсын Иргэний хуулийн 62, 63, 64 дүгээр заалт болон иргэдэд газрын байршлыг сонгох үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах журмын 4.2-т заасны Газар өмчлүүлэхийг хүссэн иргэн өөрөөр эсвэл хууль ёсны төлөөлөгчдөөрөө дамжуулан цахим системд хүсэлтээ гаргаж болно гэсэн заалтын дагуу “Боломжоо ашигла” төслийн багийнхан таны цаг завыг хэмнэх ажлыг зохион байгуулахаар болжээ.
a
Тодруулбал, “Боломжоо ашигла” төслийн багийнхан
a
• Цахим сүлжээний талаар ойлголтгүй иргэд
• Цахим өргөдөл өгөх хугацаанд ажил, аялал, амралт давхацсан иргэд
• Гадаад байгаа МУ иргэддээ туслах зорилгоор 2 талын байгуулах албан ёсны гэрээ, итгэмжлэлийн үндсэн дээр тухайн иргэний өргөдлийг цахим системд бүртгүүлэх ажлыг зохион байгуулахаар болжээ.
a
Төслийн багийнхан энэ сарын 1-нээс ирэх есдүгээр сарын 1 хүртэл уг төслийг хэрэгжүүлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг www.igazar.blogspot.com болон төсөл хэрэгжүүлэгч “Ай Жи Эйч Жи” ХХК-ний 95055509, 96680014, 94961969 дугаарын утаснаас тодруулж болох юм байна. Иргэдийн цаг, завыг хэмнэсэн энэхүү үйлчилгээ нь наадмаас өмнө бол 10 мянган төгрөг, наадмын дараа бол 20 мянган төгрөг байх ба иргэн таны хүсэлтийн дагуу таньтай гэрээ байгуулж, цахимаар өргөдөл гаргах үйлчилгээг хийх аж.
ыбй
Дашрамд дуулгахад, энэхүү цахим бүртгэлд хамрагдан газар эзэмших хүсэлтийг автомат үйлдлээр сонгох тул нэг гэр бүлээс хэр олон хүн бүртгүүлнэ, тухайн гэр бүлийн газартай болох магадлал нэмэгдэх юм байна.
й
Г.Цэрэннадмид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ