Улаанбаатарт 20 хэм дулаан
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
g
Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, 19-21 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 хэм дулаан, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Дарал төдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ