Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт

09:30 цагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт ажиллана. 09:30 цагт Хангарьд ордны гаднаас сэтгүүлчдэд зориулсан унаа явна.

а

ЭМЯ-ны 204 тоот өрөөнд

10:00 цагт Өнгөрсөн 7 хоногт “Ундраа” хүүхдийн зуны зусланд 200 орчим хүүхдийг хамарсан хоолны хордлогот халдварын дэгдэлт гарсан, мөн баяр наадмын өдрүүд ирж буйтай холбогдуулан  ЭМЯ-аас хоолны эрүүл ахуйг хангах, хоолны хордлогын талаар сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэх хэвлэлийн бага хурал зарлаж байна.

а

НЗДТГ-ын А танхимд

10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно. Хуралдаанаар нийслэлийн бондын журам батлах тухай, нийслэлийн тээврийн талаар 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичиг батлах тухай, Улаанбаатар хотод ачаа тээврийн нэгдсэн логистикийн цэг байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

а

ЦЕГ-ын Хурлын танхимд

11:00 цагт Үндэсний их баяр наадмын хэв журмын хамгаалалтын талаар хэвлэл, мэдээллийн байгууллагын удирдлага, сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгөх уулзалт болно.

а

БОНХЯ-ны Хаан танхимд

12:00 цагт 2013 онд шинэчлэн хэвлүүлсэн Улаан номыг цахим хэлбэрт оруулсан тухай мэдээлэл хийнэ.

а

Улаан гэр галлерейд

14:00 цагт Playtime наадмын албан ёсны цахим хуудсын нээлтийн ажиллагаа болон тус наадамд оролцох хамтлаг, дуучдын талаар танилцуулна.

ө

Үлэг гүрвэлийн төв музейд

20:00 цагт "Т-Батаар ба сор үзмэрүүд" сэдэвт үзэсгэлэнгийн нээлт болно.

ө

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ