Хятадын удирдлагуудаас Украинд туслахыг хүсэв
Германы Канцлер Ангелиа Маркель Хятад улсад албан ёсны айлчлалаа эхлүүлээд буй. Канцлер тус улсын Ерөнхий сайд Ли Көцянтэй уулзах үеэрээ Украины дотоод хямралыг шийдвэрлэхэд Хятад улсыг биечлэн оролцохыг хүссэн байна. Харин Ерөнхий сайд Ли Көцян Украины дотоод асуудалд хэтэрхий олон улс оролцож байгаа нь хямралыг улам дэвэргэж буй гэв.
5
Ли Көцян “Хятад Украины дотоод хямралд оролцох бодолгүй байгаа. Харин эдийн засаг болон эд материалын тусламж үзүүлэх нь хамгийн зөв алхам. Украин шинэ Ерөнхийлөгч Петр Порошенко зүүн хязгаарын хотуудад энх цаг авчирна гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ.
6
Канцлер маргааш Ерөнхийлөгч Си Жинпинтэй уулзаж дэлхийн долоон гайхамшигийн нэг цагаан хэрмийг үзэж сонирхох аж.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ