Лондонд халдлага үйлдэх гэж байсан этгээдийг саатууллаа
Их Британий тусгай албад Сириэс Лондонд ирээд халдлага үйлдэх гэж байсан этгээдийг баривчилсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Цагдаагийнханд баригдсан этгээд Сирид байгаа салан тусгаарлагчийн заавраар Лондон хотын метро болон төв банкинд бөмбөг дэлбэлэх зорилготой байсан гэнэ.
Гэмт этгээд мэдүүлгийнхээ үеэр “Лондонд 10 жилийн турш амьдарсан нэг эрэгтэй метро болон банкинд бөмбөг тэслэх хэрэгтэй гэж хэлээд шуудангаар 10 гаруй тэсрэх бөмбөг, гурван гар буу явуулсан. Террорист байгууллагууд тэр хүнд зааварчилгаа өгч, би Лондонд ирсэн. Би ямар ч буруугүй” гэж хэлжээ.
Британий “МИ-5” хэмээх тусгай алба хэргийг илрүүлсэн бөгөөд баривчлагдсан этгээдийн нэрийг хэвлэлийнхэнд хэлэхээс татгалзсан байна. Гэмт этгээд 19 настай Сири улсын иргэн аж. Лондон хотод 2005, 2008 онд исламын шашинтнууд халдлага үйлдэхийг оролдож байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ