“Хаан жимс” амралтын газрын менежер Л.Сайнтөгс: 99,1 хувийн цэвэршилттэй цэвэрлэгддэг

img

Энэ сарын 3-ны өдөр цахим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Ерөнхий сайдын “Хаан жимс” амралтын газар Туул гол руу бохироо асгаж байна” гарчигтай мэдээ цацагдсан. Эл мэдээллийн  мөрөөр бид газар дээрээс нь сурвалжлага бэлтгэхээр “Хаан жимс” жуулчны баазыг зорьж, цэвэрлэгдээгүй бохирыг үнэхээр Туул гол руу цутгаж байна уу, үгүй юу хэмээн “тандлаа”. Биднийг очиход цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус тунгалаг өнгөтэй, цоргоноос гарч буй усны ойр орчмын өвс ногоо гандаж шарлаагүй цэл ногоон өнгөтэй, цэвэрлэх байгууламжийн орчимд ямар нэгэн гаж эвгүй үнэргүй байв. Цэвэрлэх байгууламж нь амралтын цогцолбортоо их ойр. Ердөө100 метр хүрэхгүй зайд байрладаг юм байна. Бид эхлээд цэвэрлэх байгууламжийн ойр орчмоор явж танилцсныхаа дараа “Хаан жимс” жуулчны баазын Ерөнхий менежер Л.Сайнтөгстэй уулзаж ярилцсан юм.

6

-Танай цэвэрлэх байгууламж хаанахын технологи вэ. Ямар компаниар хийлгэсэн юм бол?

-Манай цэвэрлэх байгууламж нь Солонгос технологиор хийгдсэн. Яагаад Солонгос технологитой цэвэрлэх байгууламж сонгосон бэ гэвэл Солонгосчууд энэ технологийг ашигладаг цэвэрлэх байгууламжаар цэвэрлэсэн усаа Хан мөрөнд цутгадаг юм билээ. Энэ цэвэрлэх байгууламжийг хийсэн компани нь монгол солонгосын хамтарсан компани байгаа.

6

-Хэзээ хийлгэсэн бэ.Байнгын үйл ажиллагааг нь тусгай инженер хянана биз?

-Энэ цэвэрлэх байгууламжийг таван жилийн өмнө хийлгэсэн. Энэ хугацаанд байгууламжийг хийсэн компанийнхан өөрсдөө цэвэрлэх байгууламжийн дотоод үйл ажиллагааг хянаж, цэвэрлэгээг нь хариуцдаг юм.

6

-Шинжилгээ хийлгэх усныхаа дээжийг та нар өөрсдөө аваачиж өгдөг үү.

-Цэвэрлэх байгууламжийн орж гарч байгаа усны тухайд Ус сувгийн удирдах газрын усны төв лаборатори болон Мэргэжлийн хяналтын газрын төв лабораториос хүмүүс ирж өөрсдөө дээжээ авч явдаг.

5

-Хөрсний шинжилгээ хийдэг үү?

-Ганцхан ус гэлтгүй хөрсний шинжилгээ хийдэг. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэж хийгддэг юм билээ. Энэ үнэлгээгээ хийлгэчихсэн байгаа. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг таван жил тутамд хийдэг.

5

-Бохир цэвэрлэх процессыг нь сонирхож болох уу. Хэр баталгаатай цэвэрлэдэг юм бол гэх асуулт өөрийн эрхгүй төрөөд байна л даа?

-Цэвэрлэх байгууламжийн дотоод үйл ажиллагааны тухайд дотроо дөрвөн танктай. Эхний танк нь гаднаас орж ирж байгаа бохир усанд байгаа бүхий зүйлсийг задалж өгдөг. 2 дахь танк нь нянг устгадаг. 3 дахь танк нь бас нян устгаж цэвэршүүлэх үйлдэлтэй. Нян устгаж дууссаны дараа 4 дэхь танк буюу MBR гээд цэвэрлэгээний тоног төхөөрөмжинд ус нь автоматаар орж хамгийн сүүлчийн шатанд цэвэрлэгдэж, шүүгдсэний дараа автоматаар шахаж гаргадаг. Хэсэг хугацаанд цэвэрлэсэн усаа шахаж гаргаад хэсэг хугацаанд зогсдог. Усаа цэвэрлэж байх явцдаа гадагшаа ус шахдаггүй. Цэвэрлэх бүх процесс дууссаны дараа шахдаг гэсэн үг. Ийм байнгын үйл ажиллагаатай цэвэрлэх байгууламж байгаа юм.

6

-Усны шинжилгээний хамгийн сайн лабортори хаанахын лабортори байдаг юм бол?

-Усны шинжилгээний тухайд Ус сувгийн удирдах газрын лабортори нь Монгол улсад байгаа хамгийн сайн лабортори гэдэг юм билээ. Мэргэжлийн хяналтын байгууллага ч тэгж хэлдэг.

6

-Хамгийн сүүлд танайхаас хаанахын лабортори шинжилгээ авсан бэ?

-Хамгийн сүүлчийн шинжилгээг Ус сувгийн удирдах газрын усны төв лабортори авч  шинжилсэн. Хариу нь 99,1 хувийн цэвэршилттэй цэвэрлэгддэг гэсэн дүн гарсан байгаа.

6

-Цэвэрлэх байгууламжийн доод талын хэсгийг битүүмжилсэн үү. Задгай байдаг уу?

-Маш сайн битүүмжлэлтэй. Манай цэвэрлэх байгууламжийг шалгахаар анх Улсын Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүн ирж байсан. Тухайн үед шалгалтаар ирсэн хүмүүс дээрээ цэвэрлэж  байгаа ч гэсэн доошоо хөрс рүү, гүндээ нэвчдэг юм биш биз дээ гэж хардаж байсан. Тиймээс бид газар дээр нь үйл ажиллагаагаа зогсоож байгаад цэвэрлэх байгууламжийн усыг нь соруулж, байгууламжийн доод хэсэг битүүмжлэлтэй, доошоо хөрсний гүнд нэвчдэггүй гэдгээ өөрсдөд нь баталж үзүүлсэн. Тухайн үед зураг хөргий нь ч авч  баталгаажуулан Улсын мэргэжлийн хяналтын газрын байцаагч нарт өгсөн. Тэр хүмүүс газар дээр нь өөрсдийн нүдээр хараад явж байсан юм.

Мон-Тунгил ХХК-ийн захирал Т.Түвшинжаргал:

6

Бид мэдээллийг үнэн бодитой, тэнцвэртэй хүргэх үүднээс “Хаан жимс” амралтын газрын цэвэрлэх байгууламжийг барьж байгуулсан Мон-Тунгил ХХК-ийн захирал Т.Түвшинжаргалтай уулзаж зарим зүйлийг тодрууллаа. “Хаан жимс” амралтын газрын менежер Л.Сайнтөгсийн хэлсэн “Солонгос техологи, өндөр үзүүлэлтэйгээр бохир усыг шүүдэг” гэх MBR гэх төхөөрөмж болон компанийн туршлагын талаар ярилцлаа. Үүний учир нь “Хаан жимс” жуулчны бааз  бохир усыг үнэхээр стандарт түвшинд очихуйц хэмжээний технологи ажиглан цэвэрлэж байгаа эсэхийг тодруулахыг зорьсон юм.

6

-Танай компани хэзээ байгуулагдсан, хэр туршлагатай компани вэ?

-Манай компани 2005 онд барилгын үндсэн материал болох блок үйлдвэрлэл, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2007 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн БНСУ-ын инженер теникийн ажилчидтай хамтран байгаль орчинд хоргүй, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн шинэ технологи болох FRP материалаар цэвэр ус нөөцлөх сав, цэвэрлэх байгууламж, барилгын дээвэр болон шалыг өндөр түвшинд захиалгаар хийж эхлээд 7 жил болж байна.

6

-Бид бохир усыг шүүх MBR гэх төхөөрөмжийг сонирхож байгаа юм. Энэ хэр чадал чансаатай бүтээгдэхүүн юм бол?

-БНСУ-д хэрэглэж буй хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж болох бохир ус цэвэршүүлэх төхөөрөмжийг Монголд нэвтрүүлсэн. Энэ төхөөрөмжийг тухайн байгууллага, аж ахуйн нэгжид хэрэглэгдэх хүчин чадалд нь тохируулж хийдэг. Бохир ус шүүх төхөөрөмж нь нүдэнд үл үзэгдэх нянгуудыг ашиглан бохир усыг шүүх төхөөрөмж бөгөөд өөрийн онцгой хэлбэрт Lace-ийг ашиглан бохир усыг шүүдэг. Бохир усыг маш сайн цэвэрлэж чадна. MBR төхөөрөмжийн зөвхөн бохир ус шүүх шүүлтүүр нь л гэхэд хүний үс орохгүй зайгүй нарийн байдаг.

5

-Солонгосчууд энэ цэвэрлэх төхөөрөмжөө ашиглаад хэр удсан бол?

-Энэ удаж байгаа төхөөрөмж шүү дээ. Энэ төхөөрөмжөөр шүүсэн усаа Хан мөрөнд цутгадаг.

5

-Танайх энэ төхөөрөмжийг тавихаасаа өмнө ч юм уу тавьсныхаа дараа мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулж баталгаатай эсэхийг нь үзэж байв уу?

-Үзүүлэлгүй яахав. Цэвэрлэх байгууламжаа хийчихээд цэвэрлэсэн уснаас нь дээж авч шинжилгээ хийлгэдэг. Бүх зүйл ном журмын дагуу болж, усны шинжилгээний хариу байх ёстой түвшиндээ л байдаг.

5

-“Хаан жимс” жуулчны бааз танайхаар цэвэрлэх байгууламжаа бариулсан уу?

-Тийм ээ. Өөрсдөө цэвэрлэх байгууламж барьдаг олон компани судалсан юм билээ. Тэгээд манай компанийг Солонгосын хамгийн сайн чанарын, өндөр түвшинд бохир усыг цэвэрлэдэг төхөөрөмжтэй гэж мэдээд манайд хандсан. Бид усыг 90-ээс дээш хувь цэвэрлэдэг, найдвартай төхөөрөмжөө суурилуулж, цэвэрлэх байгууламжийг нь барьж байгуулж өгсөн. “Хаан жимс” жуулчны баазад суурилуулсан цэвэрлэх төхөөрөмжийг Солонгосчууд өргөн ашигладаг. Энэ төхөөрөмжөөр цэвэрлэсэн усаа Хан мөрөнд цутгадаг гэдгийг дээр хэлсэн шүү дээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

boli:
ard tumeng teneg gej doromjlohoo boli tenegee za
2014-07-08
зочин:
монгод алтанхуяг шиг сайн хүн байхгүй гадаадын иргэнд газар зуун зуугаар нь жилүүдээр өмчлүүлээрэй сайн байна
2014-07-08
mugell:
ugaadas asgadag gazar gandaj sharlana gj baidgiimu? huduu uvuugiin geriin gadaa nuur gar ugaadag undaanii savaar hiisen ugaaltuuriin doorhi uvs undur bolood sagsaital urgatsan baidiishdee. vok savangiin ugaadsand urgadag, * *end uur bdiimu
2014-07-08
irgen :
shuud l golruu asgadag shv de bohiroo ter bol todorhoi haan jiimsiig shalgah estoi altanhuyg bnga shahuu l tii*e hamgaalttai ybdag bodbol ochiod uuj iddeg bailgvi ter munguu tusu* l garguulna shv de ashig sonirholiin zurchil bga biz tegeher
2014-07-08
хан мөрөн:
хан мөрөнд цутгадагийг нь харсан юм уу наадхийн чинь гол руу цутгадаг хоолойн ам хэсэгт байгаа хөрс бохирдсон л харагдаж байсан шүү дээ өөрснөө шаал өөр сайхан зураг нийтлэх нь мэдээж
2014-07-08
zochin:
xaan jims ch tasarxai amralt shvv
2014-07-08
xaan jims:
shinjilgeenii dvn ni 2013, 2009 oniih bnaa, site deer tavisan zurag ni 2014 onih bn bilee, shalga
2014-07-08
dtfghjj:
цэвэрлэлээ цэвэрлэлээ гэхэд цэвэр ус шиг болохгуй нь лав.
2014-07-08
зочин:
дүгнэлт нь 2013,05,28-нд өгсөн байна.
2014-07-08
saraa:
ерөнхий сайд алтанхягийн амралтын газар шүү дээ
2014-07-08
12345:
yum hiij bgaa huniig hudlaa ingej gutgej baihaa boliocheee
2014-07-08
irgen:
aa medhgui nariin shalgah hergtei shuu
2014-07-08
батaa:
ene hvmvvschine yamar sonin boltson yum be.yumiig dandaa harluulahgej engej eldeveer heldeg gvtgedeg hvmvvstei hariutslga tootsdog bolbol zvger bn.
2014-07-08
батaa:
ene hvmvvschine yamar sonin boltson yum be.yumiig dandaa harluulahgej engej eldeveer heldeg gvtgedeg hvmvvstei hariutslga tootsdog bolbol zvger bn.
2014-07-08
болор:
юм хийж байгаа хүмүүст атаархсан юмнууд л хэн нэгний шар хэвлэлээр нэрийг нь муутгах гэж бичиж байгаа юм, менежер нь муу зүйл хийх хүн биш шүү, хүмүүс ярьж л байг, атаархаж л байг, аливаа зүйлийг ном ёсоор хийсэн байхад хэн яах юм чадахгүй, амжилт
2014-07-08
ulaan:
humuusee unen zub medeelel hurgej bgaachee yagaad ingej hun muulj buruutgadag bnaa gants erunhii said ch bish er ni hunii unen zubuur bichij medeellej bh uuregtei bzd hudlaa medeelel taraasnaaraa hariutslagaa uureh chadal bna uu
2014-07-08