Ерөнхийлөгчөө сохор, дүлий гэж шүүмжлэв
Өнгөрсөн дөрөвдүгээр сард “Боко Харам” бүлэглэл Нигерийн Борно мужид байрлах “Адислал” хэмээх охидын сургуулийн 200 гаруй сурагч охидыг хулгайлсан билээ. Тэгвэл өчигдөр нийслэл Абужа хотод олон мянган эмэгтэйчүүд Ерөнхийлөгч Гүүдлак Жонатаныг сохор, дүлий хэмээн шүүмжилж эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан тухай “Yahoo.com” мэдээллээ.
Жагсаалд оролцож буй эмэгтэйчүүд гартаа “Сохор, дүлий Ерөнхийлөгч Нигерт хэрэггүй. Хэдхэн дайчинтай бүлэглэлийг дийлж чадахгүй арми хэрэггүй. Нигерт энх цаг авчирч чадахгүй Засгийн газар хэрэгггүй” хэмээн бичсэн лоозон барьцгаажээ.
Харин Ерөнхийлөгч “Боко Харам”-тай дайсагнах нь Нигерийн олон мянган энгийн иргэнд аюултай хэмээн сэрэмжилж буй гэнэ. Гүүдлак Жонатан хэлэхдээ “Хулгайлагдсан охидын ардаас харамсч байна. Засгийн газар болон Батлан хамгаалах яам охидыг олоход гол анхаарлаа төвлөрүүлж буй. АНУ-ын мөрдөгчид тэдний байршлыг олж илрүүлээгүй байгаа” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ