Киргизийн Ерөнхий сайд айлчилна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд Д.К.Оторбаев энэ сарын 8-12-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж, Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой болон Үндэсний их баяр Наадмын үйл ажиллагаанд Ерөнхий сайдын зочноор оролцоно.
БНКирУ-ын Ерөнхий сайд Д.К.Оторбаев Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхаж, Увс аймгийн Хяргас нуурт зочилно.
6
5 ДЖООМАРТ КАИПОВИЧ ОТОРБАЕВЫН ТОВЧ НАМТАР
5
Төрсөн он сар өдөр: 1955.08.18
Төрсөн газар: Бишкек хот, Киргиз Улс
Гадаад хэл: Киргиз, орос, англи
Гэр бүл: Эхнэр, дөрвөн хүүхэдтэй
6
Боловсрол:
1978 онд ОХУ-ын Ленинградын Улсын Их сургуулийг физикч мэргэжлээр төгссөн.1981 онд Москва хотын ОХУ-ын ШУА-ийн Физикийн Их сургуулийн аспирантурыг дүүргэв.
6
Ажилласан байдал:
1981 – 1985: Киргизийн ШУА-ийн Физикийн Их сургуульд эрдэм шинжилгээний мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, лабораторийн эрхлэгч
1985 - 1996: Киргизийн Улсын Их сургуульд ахлах багш, доцент, профессор /хавсаран гүйцэтгэж байсан/
1993 - 1996: Голландын Эйндховены технологийн Их сургуульд профессор
1996 - 2005: Киргиз-Оросын Славяны Их Сургуульд профессор, лабораторийн эрхлэгч
1996 - 2002: “Филипс Электроникс” корпорацийн Төв Азийн салбарын Гүйцэтгэх захирал, Дэд Ерөнхийлөгч
1997: Киргизийн ШУА-ийн “Жалын” эрдэм шинжилгээ-инженерын төвийн лабораторийн эрхлэгч
1997: Нидерландын Вант Улсын Киргиз дахь Өргөмжит консул
2000 – 2006: “Менин Олком” (Миний эх орон) намын дарга
2002 – 2005: Эдийн засгийн асуудлыг хариуцсан Шадар сайд
2006 - 2011: Европын сэргээн босголт хөгжлийн банкинд ахлах зөвлөх
2011 - 2012: Эдийн засаг, хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцсан Шадар сайд
2012-2014: Тэргүүн Шадар сайд
2014 оны 4 дүгээр сарын 3-наас Ерөнхий сайдын албыг хашиж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ