“Хамас” бүлэглэлийн хуаран руу агаараас довтлов
Палестины “Хамас” бүлэглэлийн хуаран руу Израйлийн талаас 30 гаруй удаа агаараас довтолсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү гэнэтийн дайралтын үеэр “Хамас” бүлэглэлийн 100 гаруй дайчин амиа алдсан бол 20 гаруй гэмгүй иргэн өртжээ. Тус бүлэглэлийн тэргүүн Ахмед Саид Халил аль-Жабари Израйлийн Ерөнхийлөгч Реувен Ривлинд 11 минутын видео бичлэг илгээж, дайралтаа зогсоохыг шаардсан гэнэ.
1
Видео бичлэгт “Амиа алдсан Израйль хүүхдүүдийн үхэлд “Хамас” бүлэглэлийг буруутгахгүй байх”-ыг хүсчээ. Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас Израйлийн явуулж буй цэргийн ажиллагааг буруутгаж НҮБ-ын Аюулгүй зөвлөлөөс туслалцаа гуйж, Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг энэ асуудал дээр анхаарлаа хандуулахыг хүссэн байна.
Өнгөрсөн ням гаригт Израйль Иордоны хил орчимд байрлах “Хамас” бүлэглэлийн цэргийн хуаран руу нь пуужин хөөргөсөн билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ