Хью Жекмэн эхнэрийнхээ хамарт дургүй

img

Холливуудын нэрт жүжигчин Хью Жекмэн эхнэр Дебора Ли Фернессийн хамарт дургүй гэжээ. Жүжигчин залуу Британий “Nice” хөтөлбөрт оролцох үед хөтлөгч “Та эхнэрийнхээ хамгийн муухай хэсэг болон хамгийн гоё хэсгийг нэрлээч” гэж асуусан байна.

Жекмэн “Би эхнэрийнхээ хамарт дургүй. Хааяа түүний минь хамар яг л Майкл Жексоны хамар шиг харагддаг. 2004 онд эхнэр маань гоо сайхны хагалгаанд орж хамраа өндөрлүүлж байсан. Анх гоё л байсан. Одоо харин таалагдахгүй байгаа. Миний бодлоор гоо сайхны хагалгаа хэрэггүй. Харин Фернессийн хамарнаас бусад бүх хэсэг надад таалагддаг” гэж хариулжээ. Хөтлөгч эхнэр тань энэ хариултыг сонсоод гомдох байхдаа гэхэд Жекмэн “Үгүй дээ, эхнэр минь хүртэл хамартаа сэтгэл хангалуун бус байгаа” гэжээ.

Фернесс нөхрөөсөө 13 насаар эгч юм. Хью Жекмэн сүүлд X-Men” киноны шинэ анги “Days of Future Past” киноны гол дүрд тоглосон билээ. Энэхүү кино нийтдээ 600 сая ам.долларын ашиг олж, энэ цаг үеийн шилдэг 30 киноны 15-т жагсчээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ