Буриад харваанд 160 гаруй харваач цэц сорьж байна

g
Энэ жилийн харваанд 160 гаруй харваач цэц мэргэнээ сорьж байна. Тэдний 40 гаруй нь эмэгтэй хараавчид байгаа бол 120 орчим эрэгтэй харваач уралдаж байгаа аж. Сурын харваа зохион байгуулах комиссын гишүүн М.Одмандах “Харваачид маань нийт 64 сум тавьж аваргаа тодруулах ёстой. Одоо сурын талбайд эхний буюу 45 метрийн зайнаас харвах найман сумыг тавьж байна. Үүний дараа 30 метрээс сум тавина. Эхний 32 сум тавьсны дараа оноогүй 16 оноогүй харваачид хасагддаг. Үлдсэн харваачид 48 сум тавьж, 24 оноогүй бол хасагдах журмаар явж аваргууд тодорно. Эрэгтэй, эмэгтэй тус бүр эхний таван харваачийг шалгаруулж, түрүүлсэн харваачид журмын дагуу мэргэн, спортын мастер, дэд мастер цол, зэргийг олгоно” гэж ярилаа.
g
Дорнод, Баян-өлгий, Ховд, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ зэрэг 16 аймгийн харваачид цэц сорьж, Буриад сурын харваа өргөн дэлгэр болж байна. Үндэсний их баяр наадмын харвааг эхлүүлдэг Буриад, Урианхай сурын харваанд мэргэн харваачид өргөнөөр оролцож, Халх харвааны бэлтгэлээ базаадаг аж. Буриад харвааны аваргууд өнөөдөр тодорч, Сурын талбайд маргааш 09.00 цагт Хүүхдийн сурын харваа эхэлнэ.
f
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ