“Улаан ном” цахим хэлбэрт шилжлээ

img

Нэн ховор амьтан, ургамлын тухай мэдээллийн багтаасан “Улаан ном” өнгөрөгч онд гурав дахь удаагаа шинэчлэгдэн хэвлэгдэж байсан билээ.

а

Тэгвэл “Улаан ном”-ыг цахим хэлбэрт шилжүүлсэн байна. Энэ тухай мэдээллийг өнөөдөр БОНХЯ-аас сэтгүүлчдэд өглөө. Тус яаманд “Слайд” компани санал тавьж, “Улаан ном”-ыг цахим хэлбэрт шилжүүлсэн байна. Уг номыг цахим хэлбэр шилжүүлсэн нь мэдээллийг илүү олон уншигчид, хүртээмжтэйгээр хүргэх зорилготой аж. “Улаан ном”-ыг EPUB, PDF, KINDLE гэсэн гурван хувилбараас сонгон, гар утас болон компьютертээ татаж авах бүрэн боломжтой гэнэ.

а

Шинэчлэгдсэн “Улаан ном”-д 110 зүйлийн амьтан, 192 зүйлийн ургамал бүртгэгдсэн байдаг аж. Тодруулбал, Шилүүс, Суусар булга, Хүрэн баавгай зэрэг зургаан хөхтөн, Цагаан тогоруу, Усны нөмрөг бүргэд, Одой галуу, Ооч ёл, Манхин галуу зэрэг 18 зүйл шувуу, Эгэл загалмайт могой нэгэн зүйл мөлхөгч зэрэг нийт 25 зүйл амьтан шинээр бүртгэгджээ.

а

Г.Цэрэннадмид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bmaa:
ямар сайт, линкээр орж үзэх юм бэ, энэ тухай бичнэ үү, сэтгүүлч ээ.
2014-07-09
muugii:
uu saihan medee bna.bayarllaa
2014-07-09