Баянхонгор аймгийн наадмыг хамтран тэмдэглэжээ

img

Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Цагаан цахир, Улаан толгой уулын тахилга наадам, ХАМО-ТББ үүсэн байгуулагдсаны 5 жилийн ойд зориулсан хурдан морины уралдаан Баян-Овоо сумын Цагаан цахирын  баруун дэнжид болсон байна.

й

Баяр наадамд Баянхонгор, Өвөрхангай аймгийн зургаан насны 600 гаруй шандаст хурдан  хүлгүүд тоосоо өргөн хурдалсан байна. Хурдан морины хамгийн бага нас болох хурдан дааганы уралдаанд Баянцагаан сумын уяач Дамдиндоогийн хээр түрүү магнайд хурдалсан бол Баянхонгор сумын уяач н.Баатарчулууны цавдир хоёроор орж ирэн Баян-Овоо сумын уяач Мөнхбаатарын хул, Баянхонгор сумын уяач Хэрлэнбаатарын хар даага удаалж, Өлзийт сумын уяач Жаргалын халиун айрагдлаа. Шүдлэн насанд Өвөрхангай аймгийн уяач Хоролсүрэнгий хөх сарт түрүүлсэн бол Баацагаан сумын Баасангаравын шарга удаалж Өлзийт сумын Баттулагын хонгор, мөн  сумын Батбаярын хул шүдлэн тус тус айрагджээ.

й

Хязаалангийн түрүүг Баацагаан сумын н.Элбэгсайханы хонгор авсан бол, Өвөрхайнгай аймгийн н.Отгоннасангийн хул хязаалан удаалж, Өвөрхангай аймгийн Амаржаргалын хүрэн хязаалан гурвалж, Богд сумын уяач Алтан-Очир, Баацагаан сумын Элбэгсайханы хээр хязаалан айргийн тавд хурдаллаа. Соёолон насны хурдан хүлгүүдийн түрүү магнайд Баацагаан сумын уяач Саранбаатарын хээр соёолон хурдалж наадамч олныг баярлуулсан бол Баянцагаан сумын уяач Дамдиндоогийн хонгор, Баацагааны Батаагийн шарга соёолон айргийн тавд хурдалж соёолон насны морьдын түрүүг Баацагаан, Баянцагаан сумдын хүлгүүд өнгөлөв.

й

Азарганы уралдаанд Богд сумын уяач Цэвээнравдангийн зээрд азарга түрүүлж, Өлзийт сумын уяач Батбаярын Хонгор азарга аман хүзүүдлээ. Сүхбаатар аймгийн Асгат сумын уяач "өндөр" хэмээх Отгоогийн унаган адуу бөгөөд шүдлэн, хязаалан, соёолондоо аймагт түрүүлээд баруун бүсийн  даншигт нэг түрүүлж, хоёр айрагдсан. Монголын шигшмэл хурдан хүлгүүдийн Их хурд уралдаанд айрагдсан. Өнгөрсөн жил аймагтаа түрүүлсэн энэ цагийн хурдан хүлэг Баян-Овоо сумын Аймгийн алдарт уяач Д.Жаргалсайханы бор азарга айргийн гуравт хурдаллаа. Айргийн дөрвөөр Баацагаан сумын Гэндэндармаагийн Хонгор хурдалсан бол Өлзийт сумын уяач Хүрэлсүхийн шарга азарга тус тус айргийн тавд хурдалжээ.

й

Их насны морьд гарааны төхөөрөмжид орж амжилгүй наанаас гарсныг дүрэм ёсоор барихгүй гэж байсан боловч байлсан аж. Хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангасан хамгаалалтын малгай /каск/, өвдгөвч тохойны хамгаалалтыг Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны  06 дугээр сарын   23-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батласан энэхүү стандартыг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн ХАМО ТББ-ын 5 жилийн ойд зориулсан хурдан морины уралдаанд унаач хүүхдүүд хамгаалалтын хэрэгсэлгүй уралдлаа. Баяр наадам тэмдэглэх шийдвэр цаг тулж гарсан тул бэлтгэж амжаагүй хэмээн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд тайлбарлав. Уралдааны үеэр гурван хүүхэд мориноос унаж хөнгөн бэртэл авчээ.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

teneg:
baahan morinii tuhai bichichheed bohchuudiin zurag tavisan baihiin esvel ene etguulch sogtuu baivuu,,,,,,,,,
2014-07-08