Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн барилаа

img

Улсын Их гишүүн М.Батчимэг, С.Дэмбэрэл нар  өнөөдөр Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өргөн барилаа.

а

Хууль санаачлагчид “сүүлийн жилүүдэд Монгол Улсад хэвлэл мэдээлийн тоо, цар хүрээ, нэр төрөл хурдтай нэмэгдэж, хууль эрх зүйн нарийн зохицуулалт шаардах болсон. Үүний зэрэгцээ Монгол Улсад хэвлэл мэдээллийн хараат бус байдал алдагдаж, чөлөөт хэвлэл, мэргэжлийн сэтгүүл зүйн орон зай хумигдах эрсдэл нэмэгдэж байна” хэмээн танилцуулсан байна. Мөн өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хууль нь зөвхөн төр, хэвлэл мэдээллийн харилцааг зохицуулсан хязгаарлагдмал агуулгатай бөгөөд хэвлэл мэдээллийн салбарт тулгамдаж байгаа дээрх асуудлууд үндсэндээ эрх зүйн тодорхой зохицуулалтгүй байна. Иймээс Үндсэн хуулиар тунхагласан иргэний мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хангах, хараат бус, хариуцлагатай, мэргэжлийн чөлөөт сэтгүүл зүйн хөгжлийг дэмжих зорилгоор  энэхүү хуулийн төслийг боловсруулсан тухайгаа хэллээ. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын иргэний мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг баталгаажуулах, хараат бус, хариуцлагатай, мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх эрх зүйн үндэс суурь бэхжинэ хэмээн үзэж буй аж.

ө

Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг бодитой хангах үүднээс Улсын Их Хурлаас 1998 онд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийг баталж байжээ.

ө

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ