“Гудамж” төслийнхөн гэр хорооллыг автозамаар холбоно

img

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, тус яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Газрын дарга нарын бүрэлдэхүүн өнөөдөр “Гудамж” төсөл болон Эрчим хүчний яамнаас  хэрэгжүүлж буй “Эрчим хүч” дэд төслийнхний хамтаар нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутагт хүн ам олноор суурьшсан гэр хорооллын бүсэд автозам, дэд бүтэц байгуулах нэгдсэн төлөвлөлттэй газар дээр нь  танилцаж, баталгаажуулахаар өглөөний 06.00 цагаас эхлэн ажиллалаа. “Чингис” бондын санхүүжилтээр Эдийн засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй “Гудамж” төслийн бүтээн байгуулалтыг Барилга, хот байгуулалтын яам болон нийслэлийн хот төлөвлөлтийн асуудал хариуцсан бусад байгууллагын үйл ажиллагаатай уялдуулан, хамтран зүтгэх зорилтын хүрээнд өнөөдрийн аяллыг зохион байгуулсан юм.

йы

Ингэхдээ хүн ам олноор суурьшсан гэр хорооллын бүсийг хотын төвтэй дэд бүтэц, хатуу хучилттай замаар холбох зорилтыг нэн тэргүүнд тавьж байгаа. Улмаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын дэнжээс Хамбын овоо, Хайлаастын эцсийн буудал, Улиастай чиглэлд уулын бэлээс оргил хүртэл нь суурьшсан айл өрхүүдэд зориулан хатуу хучилттай зам тавихаар өнөөдөр танилцсан нь энэ. “Дэд бүтэц, зам, сүлжээ, тээврийн үйлчилгээ хомс, алслагдсан энэ хэсэг удахгүй хотын хамгийн дээд зэрэглэлийн, өртөг өндөр хороолол, хотхон болох боломжтой. Энэ боломжийг хангахын төлөө “Гудамж” төсөл, нийслэлийн төр захиргааны байгууллага, холбогдох яамд хамтран ажиллах хэрэгтэй байна” гэж Эдийн засгийн хөгжлийн сайд энэ үеэр хэлж байлаа.

эжу

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tsetseg:
уулзвар гудамж төсөл сайн ажил хийсэншүүдээ зарим газар ус зайлуулах хоолой нь л тааруу байх юмаа одоо хороолол байрнуудын дундах замыг шинэчилэхгүй бол маш хэцүү байна хийсэн зүйлүүдыг нь үнэлэх л хэрэгтэй шүүдээ ус зайлуулах хоолой тавиагүй компаныг тендерт бүү оруулаачээ . хотын даргаа цонх хааж барилга бариж байгаа гаруудаа зогсоогоочээ яагаад зөвшөөрөл өгөөд ам ажил чинь зөрөөд байгаа юм бэ бгд-4-р хорооны цтп -г өргөтгөх нэрээр бариж байгаа барилгаа зогсоо орон сууц л бариж байна шүүдээ ямар зураг төсөл гаргаж хадаагүй
2014-07-09
zochin:
zugeer l yum gehdee us zailuulah sistemtei hiigeerei l gej guiya
2014-07-09
zochin:
zugeer l yum gehdee us zailuulah sistemtei hiigeerei l gej guiya
2014-07-09
zochin:
ediin zasgiin hogjllin yam bish zam teevriin yamnii ajil hiigeed guigeed baih yum aa
2014-07-09
ард аюуш:
худлаа одоо өнгөрсөн. батүүл нар үлгэр хотын даргаар эдийн засагч жаргалсайхныг тавь. ядаж хүүхэддээ тендер гулгуулаад байхгүй.
2014-07-09
tamir:
sain bn shuu
2014-07-09
ene soliot iig alaad uguuch ee:
ene gamshigin har *ag mongoloos zailuulaach ee. togloj duuslaa ter ekhner huuhediihen bayajij baigaag ee. horioch ee.
2014-07-08