А.Гантулга: Бүх банк 8 хувийн зээлээ өгч байгаа

img

Төрийн орон сууц корпораци /ТОСК/-иас өчигдөр “Буянт-Ухаа 1” хорооллын  талаар мэдээлэл хийсэн юм. “Буянт-Ухаа 1” хорооллын байранд орох эрхтэй болсон ч зээлийн асуудалд банк шийдвэртэй хариу өгөхгүй байгаа талаар иргэд шүүмжилж буй.  Мөн тус хороололд орон сууц худалдан авах иргэдийг өнгөрсөн тавдугаар сард сугалаагаар тодруулсан бөгөөд нийт 1540 иргэн азтан болсон юм. Гэвч тодорхой шалтгааны улмаас зарим азтанууд орон сууцнаасаа татгалзсан бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 323 орон сууц буцаагдсан тул ТОСК-иас тэдгээр байруудад дахин сугалаа явуулахаар болсон аж. Дээрх асуудлуудаар Төрийн орон сууцны корпорацийн Ерөнхий захирал А.Гантулгатай ярилцсанаа хүргэж байна.  

as

-“Буянт-Ухаа 1” хорооллын байранд орох азтан болсон хичнээн иргэн байрандаа ороход бэлэн болоод байна вэ?

-“Буянт-Ухаа 1” хорооллоос орон сууц худалдан авахаар 9094 иргэн захиалга өгсөн. Үүнээс ТОСК-иас тавьсан шаардлагад 5935 иргэн тэнцэж, сугалаанд орох эрхээ авсан. Харин сугалаагаар 1540 иргэн байранд орон эрх хожсон. Сугалаагаар азтан болж байр авах эрхтэй болсон иргэдээс 1134  иргэн  байраа сонгож, 30 хувийн урьдчилгаагаа төлсөн. Үүнээс 83 иргэн банкнаасаа зээл аваад, байрандаа ороход бэлэн болсон. Сугалаагаар азтан болсон ч ар гэрийн гачигдал, гадаад явах зэрэг амьдралын янз бүрийн шаардлагаас үүдэн 323 байрны эзэн 30 хувиа буцаан авсан.

a

-Буцаагдсан 323 байрыг хэрхэн хуваарилах бол?  

-Буцаагдсан 323 байрыг ТОСК-ийн шаардлага хангасан ч сугалаанд аз  таараагүй иргэдийн дунд дахин сугалаа явуулна. Сугалааг энэ сарын 19-нд “Бөхийн өргөө”-нд өмнөх шигээ олон нийтэд нээлттэй ил тод байдлаар зохион байгуулна. 

a

- Өмнөх сугалаанаас үлдсэн 224 байр байгаа. Эдгээрийг хэрхэн хуваарилсан бэ?

-Засгийн газрын шийдвэрээр эдгээр 224 байрыг яамдуудад квотоор тараасан.

a

-“Буян-Ухаа 1” хорооллыг улсын комисс бүрэн хүлээж аваагүй байгаа гэх мэдээлэл байна?

-Энэ бол  жилийн дотор Монголын бүтээн байгуулалтын  корпорацитай хамтран босгосон маш том бүтээн байгуулалт. Иргэд зөвхөн орон сууц баригдсан гэсэн ойлголттой байгаа. Гэтэл “Буянт-Ухаа 1” хороолол нь инженерийн шугам сүлжээний шийдэлтэй, иж бүрэн шинэ цэвэрлэх байгууламжтай, цэвэр усны маш том нөөц бүхий хороолол. Одоогийн байдлаар бүх байшинг Улсын комисс 100 хувь хүлээгээд авсан. Мөн Засгийн газрын журман дээр 15 жилийн асуудал яригдсан байгаа. Гэтэл энэ нь Монгол банк, МИК, Санхүүгийн зохицуулах хорооны хуулийн заалтуудтай зөрчилдсөн. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар маш хурдтай шийдвэрлүүлсэн. Жишээлбэл, Дорж гэдэг хүн банкнаас зээл аваад банкны зээлээ төлж чадахгүй бол банк орон сууцыг нь хурааж аваад зарах эрхийг нь нээж өгөхөөр бид журманд өөрчлөлт оруулсан. Иргэдэд хоорондоо зарах асуудал үйлчлэхгүй.

a

-“Буян-Ухаа 1” хорооллын азтан болсон иргэдэд банкууд 8 хувийн зээл олгохгүй байгаа тухай мэдээлэл байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Монголын ипотекийн корпораци буюу МИК-иас бүх банкуудад албан тоотоо хүргүүлсэн байгаа. Худалдаа хөгжлийн банкныхантай уулзсан. Тэд “Буян-Ухаа 1” хороолол Хан-Уул дүүрэгт байрладаг тул тус дүүрэгт байгаа 4 салбаруудаар иргэдэд зээл өгье гэж тохирсон. “Хаан банк”-ны Удирдлагын зөвлөл хуралдаж байна. “Голомт банк” зээлээ өгөөд эхэлсэн байна. Нэмж хэлэхэд банк бол ТОСК-иас тусдаа байгууллага. Бид зөвхөн хямд чанартай орон сууц л нийлүүлсэн. Иргэд банкны заасан журмынх нь дагуу материалаа бүрдүүлээд өгөх юм бол бүх банк 8 хувийн зээлээ өгч байгаа.

a

-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд сугалаанд аз таарсан ч банкны шалгуурыг давах боломжгүй байгаа талаар яригдаж байна?

-Банкны шалгуурт тэнцэхгүй байж болох ч хамтран зээлдэгчтэйгээр зээл авах боломжтой гэдгийг журамд заасан байгаа.  Хамтран зээлдэгчээр ажил хийдэг үр хүүхдээ сонгосноор  зээлээ авсан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд цөөнгүй бий.

.

-“Буянт-УхааII” хорооллын барилгын ажлын явц ямар  байгаа вэ?

-“Буянт-УхааII” хорооллын 48 байр подвалын давхарын цутгалтаа хийгээд дууссан. Одоо нэг, хоёрдугаар давхрын  ажлаа хийж байгаа. Бид энэ оны 11 дүгээр сардаа багтаагаад 2000 гаруй айлын орон сууцыг ашиглалтад оруулах зорилготойгоор ажиллаж байна. Цахилгаан, цэвэр ус гээд хүндрэлтэй асуудлууд байгаа ч дор дор нь шийдээд явж байна.

й

- “Буянт-УхааII” хорооллын метр квадратын үнэ хэд байх вэ. Инфляцийн өсөлтийг дагаад нэмэгдэх үү. Энэ талаар урьдчилсан тооцоо гарсан уу?

-Үнэд өөрчлөлт орохгүй. Өмнө “Буянт-Ухаа1”хороолол шиг 1 сая 280 мянгаар зарагдана. ТОСК иргэддээ хямд үнэтэй орон сууц барьж өгөхөөр л ажиллаж байгаа шүү дээ.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

дорж:
дэмжиж б на, үүрэгээ биелүүлэхийг шаардаж цуглархад бэлэн.
2014-08-15
захиалагч :
буянт ухаа 1-хээн ганц нэгээрээ амжилтанд хүрэхгүй байна. тоск-оос тавьсан шаардлагыг би бүгд биелүүлсэн гэтэл эд биелүүлэхгүй байна. иймд бүгдээрээ нийлж байгаад шаардая аа. бид чинь үнэгүй байр авах гээгүй шүү дээ. одоо намар тэгээд өвөл боллоо. өдөр цагаа тохироод тоск-ийн үүдэн дээр цугларч гэрээний дагуу тоск үүргээ биелүүлэхийг шаардая аа,
2014-07-23
shn *naa :
ene shan *j bna aa bankuud zeelee ogohgui bgaa shvvdee hvmvvsiin mongiig hedii boltol ingej erguuleh gesen yum bee
2014-07-22
zahialagch :
tosk deer tsuglarah tsag tohiroltsood uulzatsgaawal uasan uym be humuusee gants negeeree ochihoor todorhoi uym helehgui uym
2014-07-22
zahialagch :
herwee yaraltai bol banknii undur huutei zeeleer awch bolno gej bhiin bank ni
2014-07-22
irgen:
yaah gej ingej shoyddag bn aaa. buynt uhaaagiin 1 horoolold uridchilgaagaa hiisen hichneen irgen bn bvgdeeree negdej bj alban bichig bariy gantsaaraa ybaad ch barahgvi yum bn. bi toriin banknaas tsalingaa abdag ter heleed bgaa golomt bank, hudaldaa ene ter ni tsalin abdag banknaasaa geed hudal heleeed eroosoo abch heleltsehgvi bn eniig neg shiigeh arga hemjee abay. yaj negdeh be hvmvvseeee
2014-07-22
zahialagch:
8 huwiin zeel uguhgui bna mik-s hariu ireegui 8 huwiin huutei zeel uguh ugui ni todorhoigui
2014-07-22
захиалагч:
8 хувийн зээлээ өгч байгаа юмуу
2014-07-22
zahialagch:
bankuud ene 7 honogt etssiin shiidee gargana gesen. 15 jiliin zeel tuluh hugatsaand bankny ediin zasagch soligdohgui gej tock *rdsan gesen, unun uu. unen bol ch amidralaas arai tasarhai bna daa. haan bank iimerhuu asuudlyg shiidehiig huleej bgaa bish uu, tock oo! busad bankuud zaaval tsalungaa manai banknaas avdag bh yostoi gesen sonin buguud hatuu *rdlagyg tavij bna.
2014-07-21
hudlaa shouchid:
ene ardchilsan namiihan shou hiij duusahgui yum bhdaa. zeel uguhgui ged bna bna. mongol uls dampuurchahsan ipotek ni mungugui bolson. urdchilgaagaa erguulj avya erthen.
2014-07-21
zahialagch:
haan bank zeelee ogohgui bn ene asuudlaa shiidej uguuch
2014-07-20
захиалагч :
ард түмэнд үнэн мэдээлэл өгөөчээ мэдээж зээлээр авч байгаа юм чинь мөнгөө төлж л таараа шүү дээ хэрэв төлөхгүй бол тэртэй тэргүй та нар хураах гэрээ хийж байгаа биздээ ингэсээр байгаад өвөл боллоо
2014-07-19
huleej barahgu ni ee:
hudlaa yriad bhiin ymar ichih bulchirhaigu hun be ymar bank zeel ogood bgaan. ymar 83 hun zeelee ymar banknaas awchihwaa ......
2014-07-18
zahialagch :
golomt bank orhiin orlogo hursen zeel olgoh bolomjtoi gej shiidsen. gehdee mik.ees buynt -uhaa horoololiin irgeded 8 %iin zeel olgo gsn medegdel ireegu geed bgaa sh de. tegtel ene hun chin yu geed medrel muutai humuusiig huurch bgaa yum shig yum yriad baa.
2014-07-18
zochin:
гантулга даргаа худлаа ярихаа болиочээ хаана ямар ямар банкнууд зээл өгч байгаа юм бэ? та ингэж худлаа шоудахаа боль л доо
2014-07-17
aztan bolson azguiten:
manaihaa ene arai dendej bna . dungej say golomtoos asuulaa shiid ireegui geed bna. hedulee erunhii said ruu zahia ilgeeh uu. engeed bgaad bh yum uu
2014-07-17
zahialagch:
harin tiimee zeel uguhgui bn tock-oos shiidtei hariu *rdmaar bn arai denduu udaj bn
2014-07-17
захиалагч:
бүх банк буянт ухаа 1 -д зээл өгөхгүй шийд гараагүй гээд байна яах вэ хаана хэнд хандах юм бэ
2014-07-17
zahialagch:
yagaad hydal heleed bgaa yum be. heleh yumniihaa ychiriig sain olj bgaad hydal byraach. neg l saihan yaridag darga nar bhiin. mik-s asyyhad ehleed bankyydryy uguh bolomjtoi esehiig n asyyh bicheg yabyylsan khan banknaas bysad n hariy ugchihsun. bugd hariy buren iruulsnii daraa mik-n shiidver garna. ter shiidveriin dagyy bank zeelee olgono gej bn sh dee
2014-07-17
zahialagch:
golomt bank zeeliin shiidwer ireegui geed ogoxgui ym xudaldaa xogjil bolxoor tsalingaa manaixaas awdaggui ym bna geed zeel ogoxgui ymaa yamar sonin ulas be gantulgaa ta ooroo ochood banknaas asuugaad uzeechee golomt bank yagaad ogoxgui bga ym be
2014-07-17
zahialagch:
huush hudlaa yarihaa boliochee yamarch bank zeelee ogoogui baigaa engej sjoudahaa boliosh yasan ichhee baichihsan uls bee
2014-07-17
захиалагч:
та банк зээл өгч байна гээд байна .хаана байна тэр банк ямарч банк өгөхгүй байнааааааааа таньтай хамт очиж асуухаас
2014-07-16
zahialagch:
bank zasgiin gazraas shiid ireegui geed huleelgeed barag sar bolj bna sh dee ali ert uridchilgaa munguu avchaad hudlaa shoy hiigeed bgaa yum bish uu arai l heterch bna sh dee bairand orno geed amidarch bsan ha* baishingaa zaraad aild bgaa humuus ch bgaa shuu dee
2014-07-16
zahialagch:
bankuudad shiid ireegyi geed ali ch bank uguhgyi bgaa.yu gej hudlaa yariad bgaan be. zahialagchid niileed jagsah heregtei.uridchilgaag ali ert l avsan sh dee.
2014-07-14
захиалагч :
арай хэтэрхий удаж байгаа юм бишүү банк шийд өгөөгүй гээд байна үнэн зөв мэдээлэл өгөөчээ хэзээ шийд гарах вэ
2014-07-14
zahialagch:
bankaar ayaad uulzahaar manaid todorhoi shid ireegui bna geh ym.buaynt uhaa horoololin bairqand oroh ard irgeded unen zob medeelel ogooch.chuham l naadmin omno ailuudaa oruulna geed baisan.tosk i bank 2in dund yabsaar baigaad zalhaj bna,
2014-07-11
захиалагч:
ямарч банк зээл өгч эхлээгүй байна шүүүүүүү ард түмэндээ үнэн мэдээлэл өгөх хэрэгтэй .бид тэмцэх болно
2014-07-10
doogii:
erdenetiin kapitron 2 sard avsan bairandaa odoo btol 8 xubi ruu oruulaxgvi bn shd yagaad xudlaa yriud bgaan be ene asuudlaar xend xandax be
2014-07-09
золбоо:
банк 8 хувиа олгож байгаа ч буянт-ухаагийн байранд тодорхой шийд ирээгүй гээд олгохгүй байна. та нар ингэж шоудахаа больчихвол яасын олон хүний 30 хувийн мөнгийг авчихаад хэдэн сар болох гэсэн юм бэ .
2014-07-09
irgen:
zeel zogssonshdee yaah gej ingej hudlaa yriad bnaa bank shaltag toochood oghoo bsan shdeee alban tu*ltan guai hudlaa yrihaa boliocheeeeee
2014-07-09
saba:
tertee tergvi zagdaagiinhnii bair, tatvariinhnii bair gd l tsergiinhnii, alban haagchdad ged l uguud bdag bjiij ene buyan ukhaagaas zaluu ger buldee iheer uguhud yadgiin be
2014-07-09
qwer:
8huviin zeel bol zugeer l zaragdahgui baraagaa shahah arga shuu dee.iim commentiig 2008 onii hyamraliin ued bichij l baisan.ter ued gadnii barilgiin com uud mgl d mungu hiichiheed l garsandag
2014-07-09
uguhgui bgaash dee:
bankuud zeelee haagaagui ch aimar hatuu changa bgaa odoo bol 10 hunii 1-2 hund 8%iin huutei zeel olgoj b a. haana ch ter zeel tiim urgun shuurhai garahgui bgaa
2014-07-09