Хар салхины уршгаар 70 мянган өрх цахилгаангүй болов
“Typhoon Neoguri” хэмээх хар салхи Японы өмнөд нутгийн Окинава мужийг дайран өнгөрөх үедээ их хэмжээний хохирол учруулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Орон нутгийн хэвлэлийн дамжуулсанаар “Хар салхины улмаас хамгийн багадаа 70 мянган өрх гэрэл цахилгаангүй болсон. Мөн 20 гаруй хүн гэмтэж, нэг хүн сураггүй болсон” гэжээ.
1
Тус улсын төрийн мэдлийн “NHK” агентлаг “Аврагч нар хар салхи дэгдэхээс өмнө Окинава мужаас хагас сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлж, агаарын болон далайн тээвэр, арлын төмөр замын тээврийг бүрэн зогсоосон” гэж мэдээлжээ.
“Typhoon Neoguri” хар салхины хүч секундэд 25-70 метр хүрч далайд 14 метр өндөр давалгаа үүссэн байна. Цаг уурчдын мэдээлсэнээр тус хар салхи эрчээ сулруулахгүйгээр нийслэл Токио болон баруун өмнөд хэсгийг дайрч магадгүй хэмээжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ