Грект төрийн албан хаагчид жагсав

img

Грекийн нийслэл Афин хотод сая гаруй төрийн албан хаагчид 24 цагийн хугацаатай ажил хаялт зарлаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Төрийн албан хаагчид ийнхүү жагсах болсон нь Засгийн газраас ажилчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг 40.2 хувиар бууруулах шийдвэр гаргасантай холбоотой юм. 2005 оноос эхлэн тус улсын эдийн засаг уналтад орж ажилгүйдэл, ядуурал 10 дахин нэмэгдсэн байна.

1

Харин Ерөнхийлөгч Каролос Папульяс “Төрийн албан хаагч, өндөр настануудад өгдөг цалин тэтгэмжийг 40 хувиар бууруулахгүй бол Грекийн сан хөмрөг өдрөөс өдөрт хоосорч байна. Хэрвээ энэ шийдвэрийг ард түмэн минь дэмжвэл ажилгүйдэл 26 хувиар буурна” гэжээ.

Жагсаалд оролцож буй албан хаагчид Ерөнхийлөгчийнхөө амлалтад итгэхгүй гэдгээ мэдэгдэж, цалин болон тэтгэвэрт нь Засгийн газар гар дүрсэн тохиолдолд нийтийг хамарсан цуглаан зохион байгуулахаа сануулжээ.

1

Европын холбоо, Олон улсын валютын сан, Европын банкнаас Грекийн эдийн засгийн хямралыг давж гарахад зориулан нийт 240 тэрбум еврогийн зээл олгох тухай асуудлаар ирэх сард хурал зохион байгуулахаар төлөвлөөд буй.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ