347 тэрбум төгрөгийн бонд гаргах боломжтой гэж үзжээ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өчигдөр болж хуралдаанаар нийслэлийн бондын журмыг хэлэлцэн баталжээ. НЗДТГ, Дэлхийн банктай хамтран бонд гаргах асуудлаар хэд хэдэн удаагийн уулзалт хэлэлцүүлэг хийж, судалгаа явуулсан байна. Журмын төслийг нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлснээс гадна, Эдийн засгийн хөгжлийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол Банк зэрэг холбогдох байгууллагуудаас санал аван тусгажээ.
а
Монгол Улсын хууль, дүрэм журамд нийслэл хотын олон улсын зах зээлээс зээлэх чад-варт хязгаар тавьсан буюу өрийн мөнгөн тэмдэгтийн талаар тодорхойлж өгсөн заалт байдаггүй ч авах зээлийн нийт хэмжээнд хязгаар тогтоосон байдаг байна. Тодруулбал, өрийн хэмжээ нь өмнөх жилийн төсвийн суурь ор¬логын дүнгээс болон төлөх өрийн үйл-чилгээний нийт хэмжээ нь өм¬нөх жилийн төсвийн суурь ор¬логын 15 хувиас хэтэрч болохгүй гэсэн тодорхой заалт байдаг аж. Төс¬вийн тогтвортой байдлын хуульд “улсын өр” гэдэгт дотоод, га¬даад зээл болон Засгийн га¬зар, орон нутгийн захиргаа түү¬ний дотор төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн ирээдүйд эргэн төлөх үүрэг хүлээсэн санхүүгийн бүх төрлийн төлбөрийг оруулсныг тодорхой зааж өгчээ.
а
Ингэхээр улсын нийт өр ДНБ-ний 40 хувиас хэтэрч болохгүй. Энэ жишгээр тооцвол Дэлхийн банкнаас гаргасан 2012 оны судалгаагаар нийслэл хот 347 тэрбум төгрөгийн бонд гаргах боломжтой гэж үзсэн байна. Хэрэв хотын төсөв, шууд орлого нэмэгдвэл үүнээс илүү хөрөнгийг босгох боломжтой юм. Бонд нь хүү өндөртэй, төлөх хугацаа богино байдаг учраас бондын хөрөнгийг найлахын аж үйлдвэрийн парк, ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах, хуучин орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах гэх мэт хурдан хугацаанд эргэн төлөгдөх боломжтой төслүүдэд зарцуулахаар журамд тусгасан байна.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ