Хотын даргыг “Эрдмийн алтан од”-оор шагналаа
Монголын багш нарын холбооноос Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийг Монголын боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Эрдмийн Алтан од” ондонгоор шагнажээ.
х
Түүний багш нарын хөдөлмөрийг бодитоор үнэлэж, багш нарт урам хайрласан олон чухал ажлуудыг хэрэгжүүлж байгаад талархаж байгаагаа Монголын баш нарын холбооноос илэрхийлсэн байна.
ө
Нийслэлийн Засаг дарга “Багш бол алдрай бяцхан хүүхдүүдийг хүн болгон хүмүүжих замд нь хөтөлдөг эрхэм хүмүүс. Монголын мянга мянган хүүхэд багачуудыг өдийн зэрэгт хүргэж , хүмүүжүүлсэн эрхэм багш нартаа чин сэтгэлээсээ талархаж байна. Би багш хүн учраас багш нарын хөдөлмөрийг хамгийн сайн ойлгож мэдэрдэг. Тиймээс цаашид нийслэлээс багш нарын хөдөлмөр, ур чадварыг дэмжсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллах болно” гэжээ.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ