Афганистанчууд Ерөнхийлөгчөө сонгов
Афганистаны Сангийн сайд асан Ашраф Гани Ахмадзай Ерөнхийлөгчийн сонгуулийн урдчилсан дүнгээр сонгогчдын 56.44 хувийн санал авч, ялалт байгуулах нь тодорхой болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
ө
Түүний өрсөлдөгч “Найрамдах” намын тэргүүн Абдулла Абдулла сонгогчдоос 43.56 хувийн санал авсан байна. Тэрбээр сонгуулийн урдчилсан дүнтэй санал нэгдэхгүй байгаагаа мэдэгдэж, төв телевизээр өөрийгөө ялалт байгуулсан хэмээн зарласан аж.
х
Харин одоогийн Ерөнхийлөгч Хамид Харзай, Ашраф Гани Ахмадзайд ялалт байгуулсанд баяр хүргэж, ард түмнийхээ итгэл даасан шилдэг удирдагч болохыг ерөөжээ. Сонгуулийн урдчилсан дүнгийн дараа хэд хэдэн хотод Абдулла Абдуллагийн дэмжигчид жагсаал зохион байгуулж Ерөнхийлөгчийн сонгуульд булхай орсон хэмээн, дахин сонгууль явуулахыг шаардсан гэв. Ерөнхийлөгчийн сонгуульд найман сая гаруй иргэн саналаа өгсөн тухай тус улсын Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлжээ. Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ