Оросын талыг баримтлагчид Славянск хотыг чөлөөлөхгүй гэжээ

img

Украины зүүн хязгаарын Славянск хотыг армийнханд чөлөөлж өгөхгүй гэдгээ Оросын талыг баримтлагчид мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

х

Энэ долоо хоногоос эхлэн Украины Ерөнхийлөгч Петр Порошенко салан тусгаарлагч нарт эзлэгдсэн зүүн хязгаарын хотуудыг чөлөөлөх ажиллагаагаа эрчимжүүлсэн юм.  Армийн цэргүүд Харьков, Луганск, Донецк хотуудын хил орчмыг эзэлж, ирэх долоо хоногийн эхээр төв хэсгийг эзлэнэ хэмээн тус улсын Батлан хамгаалахын сайд Валерий Гелетея мэдэгдсэн билээ.

а

Харин Славянск хотын өмнөд хэсэгт байрлаад буй Оросын талыг баримтлагчид хотыг чөлөөхгүй гэдгээ мэдэгдэж армийхантай тулалдана гэжээ. Славянск хотын захирагч Вячеслав Пономарев тус хотыг эргүүлэн авахын тулд Оросын талаас тусламж хүсчээ. Тэрбээр энэ сарын 2-нд гишүүдийнхээ хамтаар хотын төвөөс ухарсан юм.

ө

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ