10 гаруй хүнийг живэх аюулаас аварчээ

img

Онцгой байдлын Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын бүлэг нэг өдрийн дотор 10 гаруй хүнийг усанд живэх аюулаас аварсан байна.

а

Тухайлбал, Налайх дүүргийн зургаадугаар хороо, Туул голд завь нь хөмөрч живэх аюулд өртсөн 31 настай эрэгтэй А, 54 настай эрэгтэй Б нарыг, мөн голд автомашин нь урсаж, живэх аюулд өртсөн иргэн 29 настай эмэгтэй М, 25 настай эрэгтэй Б, 30 настай эрэгтэй Б, 30 настай эрэгтэй М, 25 настай эрэгтэй Л нарыг аварч завиар зөөвөрлөн аюулгүй газарт гаргажээ.

х

Ус цаг уур орчны хүрээлэнгээс энэ сарын 9-12-ны өдрүүдэд түр зуурын дуу цахилгаантай бороотой гэсэн мэдээллийг ирүүлж байгаа тул иргэд, олон нийтийг цаг агаарын тухай мэдээллийг тухай бүр хүлээн авч, гэр орон сууцны үер усны аюулгүй байдлаа сайтар хангах. Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгаж, голын усны түвшин 60-80 см хүрч үерийн аюултай түвшинд хүрсэн тул голын эрэгт зорчихгүй байх. Орон нутагт баталгаат зам гүүрээр зорчиж, гарамгүй газраар автомашинтай гол гатлахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

р

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

энэрэл:
усны түвшин дээшилсэн үертэй байна болгоомжтой гээд зарлаад сэрэмжлүүлээд байхад үхсэнээ хийгээд чадахгүй байж усанд ороод байгаа үхэрүүд вэ, хүнд гай болоод, наад аварсан хүмүүстээ баярла, хэлээд сануулаад байгаа шүү дээ монголчууд минэээ
2014-07-09