Кейти Холмс экс нөхрөө муулжээ

img

Жүжигчин Кейти Холмс өчигдөр худалдаанд гарсан “Glamour” сэтгүүлийн нүүр хуудсыг чимжээ. Тэрбээр сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаагаа сэтгүүлийн нүүр хуудсыг чимж буй учир ихээхэн ач холбогдолтой хэмээн тус сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Жо Элвин хэлжээ. 35 настай жүжигчин бүсгүйн зурагтай сэтгүүл их борлогдоно хэмээн таамаглаж буй юм.

Кейти Холмс ярилцлага өгөх үеэрээ найз залуутай болсон тухайгаа хэлж, өмнөх нөхөр Том Крузыг халамжгүй хэмээн муулжээ. Холмс хэлэхдээ “Би Крузаас салаад 2-3 жил ганц бие амьдралаар амьдарлаа. Саяханаас шинэ хайртай учирсан. Тэр минь олны танил биш учир надад таалагдаж байгаа. Тэгэхдээ өөр зүйлийн талаар ярихыг хүсэхгүй байна. Круз ч гэсэн найз бүсгүйтэй болсон” гэжээ.

Сэтгүүлч “Том Круз хэр сайн аав вэ” гэж асуухад “Тийм ч сайн аав биш. Тэр охиндоо огтхон ч анхаарал тавьдаггүй. Хэрэглээний мөнгө өглөө гээд аавын үүрэг гүйцэтгэж байгаа биш. Охин бид хоёрт мөнгө биш эцэг хүний хайр халамж хэрэгтэй байна” гэж хариулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ха ха иччихлээ
2014-07-10
zochin:
шинэ амрагтайгаа хэр удах болоо
2014-07-10
zochin:
тэнэг л хүүхэн бнадаа
2014-07-10