Эко азтанг “Соната -7” хүлээж байна

img

Монголдоо хийн түлшний салбарт анхдагч “Дашваанжил” ХХК-иас хийн түлштэй автомашинтай жолооч нартаа зориулж “Азын сугалаа 500” аяныг зарлалаа. Азын сугалааны супер азтан “Соната -7” автомашин хожих бол дараагийн азтанууд хагас жилийн турш хийн түлшээ үнэгүй авах эрх, LPG засвар үйлчилгээ хийлгэх эрх, 50 литр газын эрхийн бичиг,  Сибирячка халаагуур, Хийн зуухны иж бүрдэл зэрэг шагналын эзэн болно.

6

 “Азын сугалаа 500” аянд оролцох эрх нээлгэх жолоочийн дэвтрийг “Дашваанжил” ХХК-ийн хийн түлш түгээх цэг бүр дээр олгож байна. Сугалаат  аяныг зарлаад удаагүй байгаа ч жолоочийн дэвтрээ авч “Соната -7” машинд азаа үзэх боломжийг атгасан жолооч нар өдөр бүр нэмэгдэж буй юм. Азын сугалааны энэхүү сайхан  мэдээг эко хэрэглээтэй найз нөхөд хэн бүхэнд хүргээрэй.

6

Түүнчлэн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Дашваанжил” ХХК-ийн зүгээс жолооч нартаа зориулан “Сайхан наадаарай” аяныг эхлүүлж байна. Аяны хүрээнд баярын өдрүүдэд хийн түлш худалдан авсан жолооч нарын автомашины салхины шилийг өнгөлж өгөхөөс гадна  таны авто машинд тусгай хөнгөлөлтийн “Даваанжил-Эко клуб”-ийн стикерийг бэлэг болгоно.

6

Энэхүү стикерээр манай компанийн дэргэдэх “LPG” авто засварын газраар үнэгүй үзлэг, оношилгоо хийлгэж, засвар үйлчилгээ хийлгэхэд 10 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой. “Дашваанжил” ХХК-ийн наадамчин олондоо зориулсан урамшуулал энэ сарын 7-ны өдөр эхэлсэн ба 13-ныг дуустал үргэлжилнэ.

6

Та бүхэн сайхан наадаарай. “Дашваанжил” ХХК

СЭТГЭГДЭЛ БИЧИХ