А.Дашдэлжээ Ардын жүжигчин, Д.Отгонбаяр Гавьяат жүжигчин цол хүртлээ
Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр салбар салбарын төлөөлөл болсон эрхэм хүмүүс төрийн дээд одон медаль хүртлээ.
ы
Аюушийн Цэвээнд "Монгол Улсын хөдөлмөрийн баатар” цол хүртээж, Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор энгэрийг нь мялаалаа. Тэрбээр Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, ахмад дайчин, сурын харвааны гарамгай мэргэн, гавъяат тамирчин бөгөөд сурын харвааны төрөлд амжилт гаргаж, монголын энэ цаг үеийн эрхий мэргэн харваачдын багш нь хэмээн үнэлдэгддэг ажээ.
ый
Адуучийн Басхүүд “Монгол Улсын Ардын багш” цолыг хүртсэн юм. Тэрбээр Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, FILA-гийн шүүгчдийн комиссын гишүүн билээ.
й
Жамъяан Нямсүрэн “Монгол Улсын Ардын багш” цол хүртлээ. Тэрбээр санхүү, эдийн засгийн салбарт 50 жил ажилласан туршлагатай, СЭЗДС-ийн зөвлөх багш аж.
й
Адилбишийн Дашпэлжээ “Монгол Улсын Ардын жүжигчин" цолоор шагнууллаа. Тэрбээр УДЭТ-ийн уран сайхны удирдаачаар ажилладаг бөгөөд Монгол улсын соёл урлагийн салбарт өөрийн гэсэн дэг сургуулийг үүсгэн, дуурийн урлагийн хөгжилд тод мөрөө үлдээсэн үнэлсэн байна.
й
Мөн боловсрол, шинжлэх ухаан, спорт, соёл урлаг, мал аж ахуй, газар тариалан болон бусад салбарт үр бүтээлтэй, идэвхи зүтгэлтэй ажиллаж байгаа эрхмүүдэд Монгол улсын гавьяат зүтгэлтэн цол олголоо.
ы
Лувсандоржийн Сандагдорж “Монгол Улсын гавъяат дасгалжуулагч” цол хүртлээ. Тэрбээр Монголын хөлбөмбөгийн холбооны хүүхдийн хөлбөмбөгийн дасгалжуулагч, зөвлөх багш.
ы
Хаг-Очирын Цэндсүрэн “Монгол улсын гавьяат багш” цол хүртлээ. Тэрбээр Орхон аймгийн эрдэнэт цогцолборын багш ажээ.
ы
Лувсангийн Раднаа “Монгол улсын гавьяат багш” цол хүртлээ. Тэрбээр нийслэлийн 34 дүгээр сургуулийн ахмад багш, уулчин.
б
Увшийн Зууннаст “Монгол улсын гавьяат багш” цол хүртлээ. Нийслэлийн 120 дугаар цэцэрлэгийн ахмад багш.
йы
Цэрэнпилийн Ерөө “Монгол улсын гавьяат багш” цол хүртлээ. СУИС-ийн дуулаачийн тэнхимийн дуулах ур зүйн багш.
й
Базарын Батмөнх “МонголУлсын гавьяат малчин” цол хүртлээ. Тэрбээр Дорнод аймгийн Баяндун сумын малчин юм.
й
Далайн Баатар “Монгол улсын гавьяат нисгэгч” цол хүртлээ. Хан-Уул дүүргийн 9 хорооны иргэн, ахмад нисгэгч.
й
Санжийн Мягмаржав “Монгол улсын гавьяат механикжуулагч” цол хүртлээ. Тэрбээр Булган аймгийн Хутаг- Өндөр сумын “Магсаржав” компанийн механикжуулагч.
й
Халиуны Лхагвасүрэн “Монгол Улсын гавьяат тээвэрчин” цол хүртлээ. Тэрбээр Улаанбаатар төмөрзамын Зүтгүүрийн аж ахуйн албаны дарга.
й
Мөнхийн Шийрэв “Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн” цол хүртлээ. Монголын радиогийн ахмад ажилтан.
й
Раднаабазарын Энхбазар “Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн” цол хүртлээ. MN-25 дугаар суваг телевизийн ерөнхий редактор, хөгжим судлаач.
й
Дамбын Отгонбаяр “Монгол Улсын гавьяат жүжигчин” цол хүртлээ. Хурд хамтлагийн гоцлол гитарчин.
й
Намсангийн Зундуй “Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цол” хүртлээ. Тэрбээр Монгол улсын кино урлагийн академийн гишүүн, зураглаач.
й
Пүрэвийн Дамдин “Монгол Улсын үйлчилгээний гавъяат ажилтан” цол хүртлээ. Тэрбээр Гамшиг судлалын хүрээлэнгийн төслийн зөвлөх, багш,
й
Монгол Улсын хүний гавъяат эмч цолоор “Хагт” мэдрэлийн эмнэлгийн их эмч Лувсан-Ишийн Жамсран, Шастиний нэрэмжит гуравдугаар эмнэлгийн яаралтай түргэн тусламж, эрчимт эмчилгээний зөвлөх, ШУ-ны доктор, профессор Оригийн Сүхбаатар, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын мэс заслын ахмад эмч Банзрагчийн Бираа, Арьс судлалын үндэсний төвийн Харшил судлалын төв лабораторийн зөвлөх эмч Оньдогын Лхамсүрэн нарыг,
й
Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн цолоор ШУА-ийн Геологи, эрдэс баялагийн хүрээлэнгийн захирлын зөвлөх Ононгын Төмөртогоо, Байгалийн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Жамцын Гарьдхүү, ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн тасгийн эрхлэгч Лувсангончигийн Балдан нарыг,
й
Монгол Улсын аж үйлдвэрийн гавъяат ажилтан цолоор Арьс шир, ноосны үйлдвэрийн зөвлөх, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны иргэн, өндөр настан Баянзулын Махбал, "Монгол нэхмэл" ХК-ийн зөвлөх Юндэнгийн Дашбал нарыг,
й
Монгол Улсын байгаль орчны гавъяат ажилтан цолоор Байгаль орчин ногоон хөгжлийн яамны зөвлөх Цэсэдийн Банзрагч,
ы
Монгол Улсын гавъяат мал зүйч цолоор Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны иргэн, ахмад мал зүйч Цэвэгийн Арвийг,
й
Монгол Улсын гавъяат эдийн засагч цолоор “Улаанбаатар эрдэм” их сургуулийн дэд захирал Балганжавын Хулдоржийг,
йы
Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан цолоор Хужирт рашаан сувилалын ТУЗ-ийн дарга Рагчаагийн Бямбааг,
йы
Сүхбаатарын одонгоор Монголын Бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн, их хамба лам, гавж Дэмбэрэлийн Чойжамц, СЭЗДС-ийн удирдах зөвлөлийн гишүүн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сономдоржийн Дамбадаржаа нарыг,
й
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Баянгол дүүргийн иргэн, ахмад төмөр замчин Балганы Түдэв, Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны өндөр настан Базарын Жигжидсүрэн, Хэлмэгдэгсдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Сосорбалын Цэрэннадмид нарыг,
й
Алтангадас одонгоор Нийслэлийн 47 дугаар сургуулийн ахмад багш Догойжавын Сүхтогоо, Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Шаравын Лхагвасүрэн, Улаанбаатар чуулгын уртын дуучин Баасанхүүгийн Батболд, Чөлөөт уран бүтээлч, хийлч Чимэдлхамын Дэлгэрцэцэг нарыг,
й
Хөдөлмөрийн хүндэт медалиар БХЯ-ны ЗХЖШ-ын мэргэжилтэн Равдангийн Энхтөрийг,
йы
Цэргийн хүндэт медалиар ЦЕГ-ын мэргэжилтэн, цагдаагийн хошууч Цамбын Гэрэлийг,
йы
Шударга журам медалиар Нямрагчаагийн Сосорбарам нарыг тус тус шагналаа.
5
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ