Төмөр замын тендерийн асуудлыг тагнуулынхан сонирхож эхэлжээ
Улсын төсвийн 70 сая долларын хөрөнгөөр хийгдэх төмөр замын тоног төхөөрөмжийг шинэчлэх тендерийн асуудал өнөө маргаашгүй шийдэгдэх гэж байгаа. Гэхдээ энэ тендэрээс үүдэн улс төрчид, мэргэжлийнхнийг хэд талцуулсан урт удаан хугацааны турш хардлага сэрдлэг, хэл ам гарсан билээ.
й
Тэгвэл энэ тендерт оролцогчдын дунд тагнуулын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөрөө дэлхий нийтэд хэдийнээ танил болсон ч хэл ам дагуулдаг хятадын компани оролцсон консорциум байгаа нь болгоомжлол төрүүлж байгаа аж. Тиймээс төмөрзамын тендерийн эргэн тойрон дахь асуудалд манай Тагнуулын Ерөнхий Газар анхаарлаа хандуулсан гэнэ. Мөн Тендерийн үнэлгээний комиссын дарга Б.Жаргалд Авлигатай Тэмцэх Газраас оролцогчдын талаар албан бичиг явуулсан юм байна.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ