Баруун бүсийн сургалт эхэллээ
Баруун бүсийн тулгуур төв Ховд хотод ХАХНХЯ, Италийн АИФО төрийн бус байгууллага хамтран Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий аймгийн “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн Хорооны зохицуулагч, гишүүдэд зориулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлага” сэдэвт сэргээх сургалт өчигдөр эхэлсэн аж.
й
Тус сургалтыг нээж Ховд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Чинбат хэлэхдээ тус аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талааравч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийн тухай танилцуулж, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, сэргээн засалтын талаар авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа онцолжээ.
ы
ХАХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Д.Ганболд үг хэлэхдээ баруун бүсийн сургалтын ач холбогдол нь “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн зохицуулагч, гишүүд нэлээд өөрчлөгдсөнтэй холбогдуулан шинэ гишүүдэд мэдээлэл өгөх, чадавхижуулахад оршиж байна гээд ХАХНХЯ-наас хэрэгжүүлж байгаа хууль эрх зүйн асуудал, ICF-олон улсын хөдөлгөөн, эрүүл мэнд хөгжлийн бэрхшээлийн ангилал, НҮБ-ын конвенцийн тухай дэлгэрэнгүй танилцуулсан байна.
й
Мөн ХАХНХЯ-наас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, статистик мэдээг бодит байдалд тулгуурлан гаргах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, боловсролын үйлчилгээг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллах боловсон хүчинг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлт, орчин нөхцлийг сайжруулах, соёл, спорт, улс төр, нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх талаар 5 зорилтот ажлыг төлөвлөн хийхээр болсон тухай мэдээллээ.
бы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ