Хандивын мөнгөнөөсөө номын сан барихыг уриалав
Энэ онд манай улсын 125 сум үүсэн байгуулагдсаны түүхт тэгш ой тохиож байгаа билээ. Ой тохиосон сум бүр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэхээр хандив, тусламжийг төвлөрүүлж байгаа.
х
Тэгвэл үүнтэй холбогдуулан “Номтой нөхөрлөе” клуб, Монголын оюутны холбоо хамтран нэгэн уриалга гаргасан тухайгаа сэтгүүлчдэд мэдээллээ.“Номтой нөхөрлөе” клубын тэргүүн Н.Хүлгэн “Ой тэмдэглэж байгаа нэг суманд ойролцоогоор 500 саяас таван тэрбум төгрөгийн хандив цугларч байгаа гэж тооцоолж байна. Энэ мөнгөнөөсөө сумын төв бүр нэг номын сан барихыг уриалж байгаа юм. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд эх оронч үзэлтэй залуусын оролцоо маш чухал юм” гэж ярилаа.
х
Г.Цэрэннадмид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ