Монгол Улсын үндэсний статистикийн хороонд төлөөлөгчид айлчилж байна

img

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНД ДЭЛХИЙН БАНК БОЛОН

ХБНГУ-ЫН ХОЛБООНЫ СТАТИСТИКИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД АЙЛЧИЛЖ БАЙНА

ҮСХ-нд тус хорооны дарга С.Мэндсайханы урилгаар ХБНГУ-ын Холбооны статистикийн газрын (Дестатис) Ерөнхийлөгч бөгөөд тус Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга  ноён Родерих Эгелер, Стратеги, төлөвлөлт, гадаад хамтын ажиллагаа, шинжилгээ судалгаа, мэдээлэл харилцааны газрын дарга хатагтай Сибилле вон Оппелн  болон Хоёр талт болон олон улсын хамтын ажиллагаа, гадаад хэлний үйлчилгээ, Европын статистикийн сургалт хөтөлбөр, гадаад албан айлчлалын төлөвлөлтийн хэлтсийн дарга хатагтай Симоне Колл болон Дэлхийн Банкны ахлах эдийн засагч-статистикч ноён Мустафа Динч нар 2014 оны 07 дугаар сарын 08-наас 13-ны өдрүүдэд айлчлал хийж байна.

6

Монгол Улсын үндэсний статистикийн чадавхийг бэхжүүлэх Монстат төслийг хэрэгжүүлэх гэрээнд Монгол Улсын Засгийн Газар Дэлхийн Банктай хамтран 2009 оны 06-р сарын 26-ны өдөр гарын үсэг зурсан бөгөөд төслийг ХБНГУ-ын Статистикийн Газар, БНСУ-ын Статистикийн Газартай хамтран хосолмол түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх гэрээнд 2010 онд талууд гарын үсэг зурснаар төсөл амжилттай хэрэгжиж байна. Уг төслийн Консорциумын удирдлагын уулзалт хагас жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд айлчлалын хүрээнд энэ удаагийн 8 дахь удаагийн уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж буйгаараа онцлог юм.

6

Айлчлалаар Монстат төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагаануудын хэрэгжилтийг дүгнэж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон төслийг хэрэгжүүлэх хугацаанд хуримтлуулсан туршлага, ололт амжилтаа бататган хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэн хөгжүүлэх талаар хэлэлцэж байна.

5

Монстат төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын статистикийн систем бэхжихийн зэрэгцээ хэрэглэгчдийн статистикийн боловсрол нэмэгдэж, статистикийн тоо мэдээлэлд хандах хандлага ихээхэн өөрчлөгдөх зэрэг олон өөрчлөлт, шинэчлэлийг бий болгожээ.

5

2014.07.09

СЭТГЭГДЭЛ БИЧИХ