Улаанбаатарт 21 хэм дулаан
Баяр наадмын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай, түр зуурын бороо орохыг малчид, ард иргэдэд анхааруулж байна.
h
Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн өмнөд, говийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо, төвийн нутгийн зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Дуу цахилгааны үеэр салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 хэм, говийн бүсийн зүүн хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
h
Улаанбаатар хотод үүлшинэ. Оройдоо хотын баруун чиглэлээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 20-22 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 хэм дулаан, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ