Өнөөдөр болох үйл явдлын тойм
Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын энэ өдөр эхэлж байна. Энэ өдрийн хөтөлбөрийг танилцуулж байна.
08.00-11.00 - Хязаалан насны морьдын уралдаан - Хүй долоон худагт
08.00 - Шагайн харвааны хэсгийн харваа. - Шагайн асарт
10.30 - Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг - Сурын талбайд
10.00-11.00 - Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол - Их эзэн Чингис хааны талбайд
12.00-12.30 - Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, жанжин - Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол Их эзэн Чингис хааны талбайд
14.00-16.20 - Шүдлэн насны морьдын уралдаан - Хүй долоон худагт
14.30-18.30 - Үндэсний сурын хана харвааны дунд өрөг - Сурын талбайд
15.00, 18.00 - Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн концерт Соёлын төв өргөөнд
16.00-19.00 - Холч морьдын уралдаан - Хүй долоон худгийн бага цагаан хөтөлд
20.00 - Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслол - Чингис хааны нэрэмжит төв талбайд
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ