Төрийн далбаа мандлаа

.
Төрийн далбааны хүндэтгэлийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ болон УИХ, ЗГ-ын гишүүд, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд, батлан хамгаалахын атташе нар, Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудаас гадна ХХЕГ, Дотоодын цэрэг, ОБЕГ-ын бие бүрэлдэхүүн, нийслэлийн иргэдийн төлөөлөл оролцлоо.
.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгдүгээр зүйлийн 5.1.15 дахь хэсэгт “Монгол Улсын төрийн далбааны өдөр долоодугаар сарын 10” гэсэн заалтыг 2008 онд нэмсэн. Түүнээс хойш жил бүрийн энэ өдөр иргэдийнхээ эх оронч үзлийг бататгах, эх орноороо бахархах, хайрлах үзэл санаа төлөвшүүлэх үүднээс жил бүрийн энэ өдөр алтан соёмбот төрийн далбааныхаа хүндэтгэлийн ёслолыг хийж, уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ.
.
Б.Буд
Гэрэл зургийг Б.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ