Баатар харваач нумаа эвшээлгэв
Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын сурын харваа энэ сарын 7-ны өдөр Урианхай сурын харваагаар эхэлсэн билээ. Урианхай сурын харваанд 150 гаруй харваач цэц мэргэнээ сорисон бол өчигдөр Буриад сурын харваанд2 00 гаруй харваачид цэц мэргэнээ сорилоо. Харин өнөөдөр Үндэсний сурын харваа эхэлж байгаа ба нийт 400 орчим харваачид цэц мэргэнээ сорьж байна.
й
Үндэсний сурын харвааны нээлтэд өчигдөрхөн төрийн тэргүүнээсээ Монгол улсын баатар цол хүртэж, Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор энгэрээ мялаасан Аюушийн Цэвээн гуай нумаа эвшээлгэж, сумаа тавьсан юм. А.Цэвээн гуай 90 настай, Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, ахмад дайчин, сурын харвааны гарамгай мэргэн, гавъяат тамирчин цолтой эрхэм ажээ.
й
Мөн өчигдөр Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор энгэрээ мялаасан Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат Даяар дуурсах мэргэн цолтой Хишигтийн Даваажаргал тэргүүтай шагнал авсан шилдэг харваачид цэц мэргэнээ сорьж байгаа юм байна.
й
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ