Төрийн далбаа шигээ жавхаа төгс

img

Хэдэн өдрийн өмнө Дэлхийд алдартай Нобелийн шагналыг үндэслэгчийн эх орон гэгдэх Швед улсын нийслэл Стокгольм хотын Аккала талбайд Монгол улсын төрийн далбаа хойморлож, сүлд дуулал нь эгшиглэсэн тухай мэдээ гарсан. Монгол дээлээрээ гоёж, монгол дуугаа дуулж, монгол хуушуур идсэн “Монгол хүн” дэлхийд байхгүй өв соёлоо гайхуулан ер бусын ёс билэгдэл, ялгарлын нэгдлийг харуулсан нь энэ.

ө

Морь, сур, бөх гэсэн эрийн гурван наадмын утгыг илэрхийлж нүцгэн гуяныхаа өвөр талд хоёр, ард нь нэг удаа алгадаж, хүчээ үзье гэж өрөх эрчүүд нь Монгол бөхийн ид хавыг харуулсан  байж таарна. Хүдэр бие галбирыг харуулах зөөлөн торгомсог эдлэлээр эсгэж, мяндсан утсаар ирмэглэн шидэж,  гуяны хэсгийг зөөлөн сур буюу арьсаар сүлжэж, мяндсан утас хадгаар ханцуйны уяаг хийсэн саран эсгүүртэй зодог шуудгаа өмссөн эрчүүд нь жагсаад ирэхээр дэлхийн хаана ч, хэдүүлээ цугласан байлаа ч Монгол наадмын өнгө дүүрээд ирнэ. Нар зөв эргээд 2 хөл дээрээ хагас сууж гараа алдлан, баруун зүүн тал руугаа цээжээ хагас эргүүлэн нисэж ирсэн шувуу буухдаа далавчаа хумиж байгааг дүрслэх дэвээ шаваа хийж, гуяныхаа дотор гадна тус нэгэнтээ алгадан хүчээ үзье гэх  Монгол бөхчүүдийн  ид хав гадаад далайн хаана ч Монгол наадам ёслолд нэг мөр давтагдах юм.

ө

Гадаад оронд, зэргэлдээ хотод ойролцоо дүүрэгт амьдрах ч нүүр тулах завгүй явсан найз, ах дүүс Монгол наадмынхаа энэ өдөр учран уулзаж, гар барьж амар мэндээ мэдэж сүйд болон хамтдаа хуушуурдахыг нь харвал  сумын наадмаар нэг голын багачуул уулзаж баяр хөөр болохтой агаар нэг. Төрийн дууллаа зүрхний тушаагаа сонсож, төрсөн нутгаа нүдэндээ харснаар эхлэх гадаад дахь Монголчуудын наадам эхлэх цаг нь өөр, хамрах хүрээ нь том, бага ч дэлхийд ганцхан байх өнгө ялгарал нь нэг.  АНУ, Их Британи, Швед, Голланд, Австри, Норвеги, Польш, Турк, Ирланд, Швейцарь, Япон Солонгос, Хятад, Сингапур, Хонконг, Тайвань гээд хөгжил, технологиороо дэлхийд тэргүүлэх орнуудад сууж буй 120 мянга гаруй Монголчууд төрийн их баяр наадмын анираа чагнаж Ерөнхийлөгчийнхөө үг мэндчилгээг сонсохоор цаг нараа товлож суугаа байх.

х

Улаанбаатарынх, Дарханых, Эрдэнэтийнх, Хэнтийнх, Ховдынх, Алтайнх, Дорнодынх  зэрэг эх орноо хээлсэн 21 аймгийн харьяалал тодотголоо Вашигтоны Денверийн, Чикагогийн, ЛосАнжелесийн, Сөүлийн Монголчууд гэх зэргээр сольсон ч гадаадад байгаа иргэд маань Монгол наадам цэнгүүнээ дор бүрээ хийж байгаа, хийх мэдээ хөвөрч байна.  Хүлэг морьдын туурайн төвөргөөн, Хүй долоон худгийн тоос, аав ээжийн үнсэлт, айрагны амтнаасаа хол байх тэдэнд Эх орон гэсэн мөнхийн санамжийг энэхүү жил бүрийн Монгол наадам сэтгэлд нь бөхөлдөг биз.

а

“Ертөнцийн умард, өмнөд туйл, дэлхийн дээвэр Хималай, сансрын уудам, НҮБ-ын  ордон, олимп, тив дэлхийн аваргын дэвжээнээ Монголын Төрийн алтан соёмбот эрдэнийн далбаа монгол хүний эрэлхэг зориг, тэсвэр хатуужил, авьяас билгийн бэлгэдэл болон мандаж байдаг нь  ард түмэн, төр, улсын маань  жинхэнэ бахархал билээ” энэ үгийг МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чингисийн талбайд Монгол Улсын төрийн далбааг мандуулах ёслолын үеэр хэлсэн. Энэ үг бол гадаад улс оронд байх Монголчууд та бүхнийг дэлхийн хаана ч Төрийн далбаатайгаа энэ зэрэгцэх цог жавхаатай, нэр төртэй, эрхэм зорилготой, эх орон гэсэн  эрхэмлэн дээдлэх үзэл санаатай байхыг хэлсэн цогц үг мөн байх.

с

Харийн нутаг давчдаж байсан ч харсан зүгтээ гүйчихэлгүй өмнөө тавьсан зорилгоо мухарлахаар зүтгэж байгаа элэг нэгт монголчуудын баяр наадмын арга хэмжээ өөр, өөр цаг өдрийн тохироонд эхэлсэн, эхлэх гэж байна. Та бүхэндээ төрийн далбаа шигээ жавхаа төгс байж, төр ёс, өв соёлоо сурталчилж түвшин сайхан наадахыг хүсч, баяр наадамд тань урам нэмье.

а

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

nomin:
dandaa l shuumjleh bayarlah talarhah setgelgui bolchvol huni nas boginosoj bas sain saihangui boldog yum shu manaihan bayarlaj neg negnee magtaj suriy a
2014-07-11
mal be:
tgd naad balai hiliin dees alhaj uzeeguim shig onigoootoi yumaa boili. sweden stockholm ch geh shig talbaid n onigoo bolool uzuulen boloo biz. mongoldoo saihan denjee hotoitol naadval boloo. yuun ter sweden. usa-d bsn ch uuguul irged n heden hujaa nar ireed bujgee hiijiin l gej bodno za. maltaad bhin.
2014-07-11
sfsafsafa:
ene odoo gadaaad hun orchuulsimu haashain. esvel gadaadiin setguulchiin bichseniig orchuulsimu. yamar teneg bichdeg hulgaich vee. bas toimch gechjee.
2014-07-11
sfsafsafa:
ene odoo gadaaad hun orchuulsimu haashain. esvel gadaadiin setguulchiin bichseniig orchuulsimu. yamar teneg bichdeg hulgaich vee. bas toimch gechjee.
2014-07-11